Шатаж байгаа байшингийн өмнө хэнэггүйхэн зогсоод сельфи хийдэг хотын орлогч даргатай улс шүү дээ. Хотын даргын тоо томшгүй орлогч даргууд яг юу хийдэг вэ? Хотоо ч мэдэхгүй, хийх ажлаа ч ойлгоогүй яваа даргын албан тушаалтай хүмүүс зай бөглөхөөс өөр юу хийдэг бол. Түймэр гараад, байшин нь шатаж байхад сельфи хийсэн Д.Мөнхжаргал шиг даргатай юу ярих билээ. Саяхан гэр хорооллоор явж, утаа мэдрэгч тарааж, хэрхэн гал галлахыг “үүрэгдэв”.
Гэр хорооллын айлуудад хэрэгтэй ч юм шиг, үгүй ч юм шиг утаа мэдрэгч тарааснаа түүнийгээ лайваар дамжуулж байдаг. Бас болоогүй тэр айлынхаа хувийн амьдралыг сонжиж, яаж амьдрахыг нь хүртэл асууж шалгаах эрх Д.Мөнхжаргал хатагтайд байхгүй л байлтай. Өмнөх хэрэг нь намжаагүй байхад энэ мэт “дэмийрсэн” ажил хийж, сонгуулийн сургаар попрох оо болих болоогүй юу, дарга нар аа.