Таануус хүнийг долдугаар ангийн боловсролтой гэж доромжлохоос цаашгүй. Гэтэл өнөөх нь яасан өч төчнөөн гадаад найзтайгаа ургийн мод хэлхэж хэн ч оффшор гэж мэддэггүй будаан дээрээ зодолдож байхад данс байтугай компани нээсэн байна хөөе. Ер нь болсон болоогүй сурсан сураагүй дипломны гол болж явахаар нэг ч гэсэн гадаад найзтай болж гадаад данс нээх нь яасан юм, хохь чинь л гэе даа. Еөөктэй холбоотой оффшорын дуулиан мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ. Мань эр намба алдахгүй монгол бичгийн хичээл заасан шигээ нөгөө л Зуун эрхмийн төрхтэйгөө зогсож буй. Одоо 31-нд бас л үнсэж тавьсан мэдэгдэл хийнэ гэдэг нь эргэлзэхгүй байна. Тэр үргэлж цаг үеэсээ түрүүлж алхаж ирсэн. Тэр үргэлж мэддэг зүйлээ ярьдаг, эхэлж өөрөө сураад үлгэрлэдэг. Оффшорт ч бас тэгж хандлаа. Яах аргагүй гарын арав, хөлийн арван хуруу шигээ дэс дарааллыг нь мэддэг юм болохоор оффшороо ярьсаар байгаад ерөнхийлөгч болчихсон. Тэгэхлээр яах ёстой байх нь уу? Сурдаг байлаа ч мэддэг байлаа ч ядаж том юм сур айн? Женкогийн ургийн модонд орсон нэрсийг сонирхуулъя.
Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлд Баянгол зочид буудал ХК-д таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг талуудыг хэрхэн нэрлэснийг үзвэл, Х.Баттулга 6.22 хувь, 13.78 хувь, Х.Баттуул 16.3 хувь, Д.Бадамдэлгэрэх 14.78 хувь, Билли Лим Син Пау 16.32 хувь гэжээ. Х.Баттулгатай тэнцүү шахуу,Женко-гийн хоёр дахь гол хүн Х.Баттуулаас илүү хувь эзэмшдэг нэг гадаад хүн гараад ирэх нь тэр. Таньж ядах юу байхав нөгөө Билли Лим мөн мөн. Энэ хоёр зэвсэг нэгт ахан дүүс гэдгийг Долоон буудлын Должин эмээ ч андахгүй. Ядаж байхад ямар олон Лимтэй юм бэ, нэг л Лимтэй байгаач. Genco Holdings Pte Ltd компанид managing director гэх албан тушаал бүхий Деннис Лим гэж хүн бий. Хятадын Зүүн өмнөдөд түгээмэл Лин гэдэг овог Сингапурт Лим болдог. 2009 оны 12 дугаар сарын 5-13-нд Хонгконгт болсон Зүүн Азийн наадмаас манай жүдочид хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн юм. Тэднийг ирсэн хойно нь Азийн нэгэн улсын бизнесмэн 22 мянган доллар бэлэглэсэн нь Деннис Лим гэж байв. Энэ хоёр бас зүү, утас шиг сүлэлдэн оршдог юм байх.
САМS (Central Asian Mine Supplies CAML(Central Asian Mining Logitics)) CAMEX (Central Asian Mineral Exploration) гэсэн гурван оффшор компанийн танилцуулга энд буйн эхнийх нь уул уурхайн компаниудад тоног техөөрөмж нийлүүлдэг бол удаах нь тэдэнд ажиллах хүчин зуучилдаг аж. Зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятадад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компанийг Женко-гийн хүүхэд гэх.
Үлгэр домог шиг урт жагсаалт ийнхүү хөвөрч байна. Урт өвлийг, карантиныг зугаатай болгох сэдэв тарьж байгаа Женкодоо баярлах уу яах вэ? Энэ хүртэл чинь хүндэлж явсан шүү гэдэг шиг л элгийн юм болж байна даа.