Царай муутай эмэгтэй хүн гэж үгүй. Арчаагүй эмэгтэй л бий гэдэг үг байдаг байх аа. Хоёр, гурван хүүхэд гаргасан тогоо шанагатай зууралдаад, гэрийн эзэгтэй гэдэг нэрнээсээ салж чадахгүй явдал бүсгүй хүн бүрийн дайраад гарах хувь тохиол. Гэхдээ орчин үед ийм ойлголт хувьсан өөрчлөгджээ. Одоог хүртэл мөнхийн залуу тодотголыг Э.Одгэрэлээр төлөөлж хардаг ойлголт ард хоцорчээ. Балчир байхад телевизээр нэвтрүүлэг хөтөлж, мэдээ уншсаар ирсэн Ч.Ичинхорлоо өдрөөс өдөрт залуужсаар.
Том охинтойгоо хамт сурталчилгаанд тоглосон ч ээж, охин гэж хэлүүлэхээргүй найзууд мэт харагдаж байсан Ч.Ичинхорлоогийн гоо сайхны нууц. Цагтаа хотын мээрийн эхнэр явсан тэрээр их хотын ганган бүсгүйчүүдийг төлөөлж, брэнд хатагтай нэрээ төвөггүйхэн эзэмшиж яваа. Мөн энэ цагийн хамгийн өндөр ханштай хөтлөгчдийн нэг. Үеийнхнээсээ дэндүү бүр хол тасархай явж буй Ч.Ичинхорлоо өдгөө УИХ-ын гишүүдийн эхнэрүүдээс хамгийн сайхан тодотголтой гэргийгээр шалгарч мэднэ шүү.
