Гэр бүлийн шоугаараа алдаршсан Ким Кардашиан реппер нөхөр Канье Уэст нар зургаан жил хамтран амьдарсны эцэст салахаар шийдсэн бололтой. Тэд 2012 оноос эхлэн үерхэн, дотносч эхэлсэн бөгөөд 2014 онд Италид тансаг хурим хийж, дэлхийн нийтэд шагшигдаж байлаа. Тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон.
Гэвч дэлхийн хамгийн алдартай, баян, алдартай хосууд зургаан жилийн хамтын амьдралдаа цэг тавих нь хэмээн гадаадын олон хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Учир нь Ким нөхрөөсөө тусдаа Калифорниа мужид дөрвөн хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд зулс сарын баяраа өөрийн гэр бүлтэйгээ хамт тэмдэглэжээ.