• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Ертөнцийн аугаа зөнч Нострадамус

Агуу их зєнч Нострадамус 1503 оны арванхоёрдугаар сард Францын ємнєд хэсэгт орших Сен-Реми хотод тєржээ. Євєє нь эмч, аав нь нотариатын бичээч байсан гэдэг. Эцэг эх нь тvvнд Мишель Нотр Дам нэр хайрласан ч Нострадамус хэмээн дэлхий нийтээрээ дуудах болсон юм. Тэр эм барьж, одон орон, зурхай, гадаад хэл сонирхон судалдаг байж. 30 насандаа гэрлэж хоёр хvvхэдтэй болсон ч эхнэр, хvvхдvvд нь тахал євчнєєр єєд болсон гэж тvvхэнд тэмдэглэгдэн vлджээ. Тэр єєрийнхєє зєнч сургаалийг катрен хэмээх дєрвєн мєрт шvлгийн хэлбэрээр бичиж Зуун жилvvд нэртэйгээр 1555 онд хэвлvvлсэн нь асар их алдар нэрийг авчирсан аж. Нэр алдар нь нийтэд тvгээд ирэхээр Францын хатан хаан ч зvгээр сууж чадсангvй.

2

Хатан хаан Екатерина Медичи зєнч Нострадамусыг Парис хотод дуудан, ойр дотно хvмvvсийнхээ зурхайг зуруулжээ. Гэтэл зєнч эр Хатан хааны нєхєр II Генрих хаан тулалдаанд амь vрэгдэх аюултай байна хэмээн єгvvлэхэд хаан хvн єєрєє ямар ч тулаанд ордоггvй. Тэгээд ч хаан эзнийг ирvvл тулаанд дуудах хvн ч байхгvй учир хатан хаан тоолгvй инээгээд л єнгєрсєн аж.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Гэтэл Нострадамус Зуун жилvvд зохиолынхоо 35 дугаар мєртєд

Задгай талбайн хачин тулалдаанд

Залуу арслан хєгшнєє дийлнэ

Ган сараалжийг нэвтлэн нvдийг нь сохлоход

Ганц нvдтэй хоцрон тарчилж vхнэ хэмээн бичсэн нь дєрвєн жилийн дараа биелсэн аж.

3

Зєнчийн хаан vхэх нь гэж бичсэнээс дєрвєн жилийн дараа долдугаар сарын 1-ний гайт єдєр II Генрих хааны хоёр охин зэрэг хуримлахад Бастил цайзын дэргэд хуягт дайчдыг тулалдуулан, найр хийсэн аж. Хvнд тємєр бvхий хуяг дуулга ємсч, зєвхєн нvдээ ил гарган толгойдоо ган дуулга агссан дайчин эрчvvд єєд єєдєєсєє морины хурдаар довтлон, нэг нь нєгєєгєє эмээл дээрээс нь жадаар ховх тvлхэн унагаадаг. Эмээл дээрээ тэсч vлдсэн нь ялагч болдог тэр баяр-ын тулааныг vзээд II Генрих хааны зvрх нь хєєрєн, морь авчруулан, хуяг дуулга ємсєєд залуу гvн Монтгомерийг хvч vзэн наадъя хэмээн тушаажээ. Залуу гvн удтал цааргалан, эсэргvvцсэн боловч Генрих хаан зєрvvдлэн, арслангийн дvрстэй ган дуулга толгойдоо ємсч, моринд мордох нь тэр.

Тийн морины хурдаар єєд єєдєєсєє жад далайн давхилдаж, яг тулгарах торгон агшинд хоёул бие биенээ эмээл дээрээс ховх цохисон боловч залуу гvнгийн жад цохилтын хvчинд хуга vсрэн, нэгэн хурц хэлтэрхий хааны толгой дахь дуулгын бяцхан нvхээр нэвтлэн орж, хааны баруун нvдэнд нь зоогдож орхижээ. Цаашаагаа гvн орсон тэрхvv тємєр тархийг нь гэмтээж, Генрих хаан есєн хоног аймшигтай тарчилж байгаад амь тавьсан нь зєнч Нострадамусын яг хэлснээр болсон байна. Болох vйл явдлыг битvvхэн таамаглах бус яг тодорхой хэлж тэр нь гайхамшигтай онож байсан учир Нотр Дамын нэр алдар улам єсч, хааны ордны зєвлєх болж, бусад улсын хаад ч хvндлэн бишрэх болжээ.

Нотр Дам єєрєєсєє хойших 450 жилийн дотор болох vйл явдлуудыг хэлж, Зуун жилvvд зохиолоо хэд дахин туурвиж, нийт 970 зєнч дєрвєн мєрт бичиж, дэлхийд алдаршсан аж. Усан доогуур явагч завь, хуягт танк, нисэх онгоц, дvvжин гvvр, сансрын пуужин, асар хvчтэй дэлбэрэх бємбєг бий болно гэдгийг аль тэртээ 400 жилийн ємнє мэдэж байсан нь гайхмаар. Гэвч бурхан бус хvн болохоор тvvний зєн мэргэ биелэхгvй байх тохиолдол ч гардаг. Болох vйл явдлын цаг хугацааг яг он, сар, єдєртэй нь угтаж хэлсэн 11 мэргэ нь биелээгvй гэдэг. Єнєєдєр ч европ тивийн зарим оронд Нотр Дам дэлхий сvйрнэ гэж хэлсэн хэмээн бат нот итгэсэн vндэстэн цєєнгvй байгаа. Газар газрын хаад ноёд, Наполеон, Гитлер, Сталин хvртэл тvvнийг нууцхан биширч байсан гэдэг.

1

Их зєнч Нотр Дам 1566 оны долдугаар сард єєд болохынхоо ємнє Маргааш єглєє нар мандахад би амьгvй болсон байна. Намайг авсанд хийн босоогоор минь оршуулаарай. Цогцсыг минь хэзээ ч бvv хєндєєрэй гэж гэрээсэлсэн аж. Харамсалтай нь Францын хэт хувьсгалчид Нострадамусын цус урсгахгvй байх сургаалийг мунхруулсан номлол хэмээн буруутгаж, 1791 онд шарил руу нь дайран авсыг эвдэхэд их зєнчийн яс нуран унаж, буруу номтнууд ч айсандаа зугтаж байжээ. Гэсэн ч архи ууж, зоригоо чангалан байж Нострадамусын ясыг тараан ийш тийш шидэж, тэр ч бvv хэл гавлын ясанд нь архи сєгнєн ууж доромжилсон аж. Тэдгээр хvмvvс тун удалгvй цаг бусаар vхэж vрэгдэж дууссан бєгєєд зєнчийг биширдэг хvмvvс тараасан ясыг нь тvvж, цуглуулан гэгээн лаврентийн сvмд дахин хєдєєлvvлсэн бєгєєд одоо тэндээ тайван нойрсож байгаа ажээ. Харин түүний номонд Монголын тухай зөгнөсөн байж болшгүй дөрвөн мөртүүд хэд хэд орсон байдаг. Үүнийг нь манай нэрт эрдэмтэн Л.Түдэв гуаа маш сайхнаардэлгэрэнгүй тайлбарлан нийтлэж байсан удаатай.

Share249Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds