• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Далай тэнгисийн нууцууд: Хөлдүү хөлөг онгоц

Далай тэнгисийн нууцууд: Хөлдүү хөлөг онгоц

1

1775 оны 10-р сарын 11-ны өдөр Гренландын зүүн тэнгис орчимд аялж явсан халим агнуурын Herald гэх хөлөг онгоц хувь тавилангийн нугачаанд энэ бүх хачин жигтэй зүйлстэй учирсан байна. Тэднийг халим агнуур хийж явахад урд зүгээс ямар ч жолоодлогогүй, амьд хүн байгаа шинжгүй хөлөг онгоц тэнгисийн салхины аясаар намуухан хөвж явахтай таарав. Нэг л учир битүүлэн санагдсан тул хөлгийн багийн 5 гишүүн тус онгоцон дээр гарч нэгжлэг хийсэн бөгөөд олдсон хөлгийн багийн 28 гишүүний осгож үхсэн цогцсыг тэндээс олжээ. Харин хөлгийн дотор бүхээгт ахмад нь ширээнийхээ харалдаа суун цаасан дээр ямар нэгэн зүйл бичих гэж байхдаа осгож үхсэн байв.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Ахмадын бүхээгт өөр хоёр хүн хүний цогцос байсан нь залуухан эмэгтэй бөгөөд тэрээр өөрийн хүүхдийг хүйтнээс хамгаалж хөнжлөөрөө хучсан байдалтай осгосон байна. Энэ бүхнийг харсанэ халим агнуурын онгоцныхон ахмадын хөлгийн бүртгэлийг аваад үтэр түргэн онгоцноос зайлсан байдаг.

Гэвч хамгийн хачирхалтай нь ахмадын бүртгэлийн хамгийн сүүлчийн хуудас болон эхний хуудсыг л унших боломжтой байв. Голын хуудаснууд тас хөлдсөн тул гэсэх үед ямар ч ойлгомжгүй бэхний холимог болон хувирчээ. Харин хамгийн сүүлчийн бичээсийг харахад 1762 оны 11-р сарын 11-ны өдрийн тэмдэглэл байж. Өөрөөр хэлбэл хөлөг онгоц тэртээ 13 жилийн өмнө Арктикын бүс нутагт явж байхад уг тэмдэглэлийг хөтөлсөн болж таарчээ.

3

Уг учир битүүлэг осгосон хөлөг онгоцийг Octavius гэдэг байв. Тус хөлөг онгоц хойд Аляскын далайд явж байхдаа мөсөнд гацаж хөлгийн багийнхэн тэр чигтээ осгож үхсэн гэх таамаглалыг тухайн үед дэвшүүлжээ. Гэвч Herald халим агнуурын багийн гишүүд тун их айсан тул онгоцыг орхиж явсанаас хойш дахиж уг онгоц огт харагдаагүй юм. Харин 1821 онд Аласкийн Barrow гэх газар үүнтэй төстэй жолоодлоггүй хөлөг онгоц харагдсан гэх цахилгаан мэдээ Хаант Оросын далайн тээврийн яамд ирсэн байдаг. Гэвч Octavius хөлөг мөн эсэх нь эргэлзээтэй. Уг түүхтэй холбоотойгоор 1828 онд  Philadelphia мужийн сонинд нийтлэл тавигдаж бйасан бол 1905 онд бүр ном, зохиол хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ энэ тухай мэддэг хүмүүс Octavius хөлгийг хөх цэнхэр тэнгисийн аль нэг хэсэгт далайн гүнд мөнх нойрссон гэдэгт итгэлтэй багйаа юм. Чухам багийн гишүүдийн учир битүүлэг осголт л оньсого хэвээр үлдсэн аж.

4

 

 

Share339Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds