Уйлган бороотой бүрхэг өдөр ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн Сахиурын өрөө-г сурвалжлахаар зорилоо. Урьд нь энд байршиж байсан хүмүүс өрөөний дотор тохижилт шаардлага хангаагүй, сахиурууд цаасан хайрцаг дэвсэн унтаж байгаа тухай цахим орчинд нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Хэл ам дагуулсан Сахиурын өрөө-ний бодит байдлыг элдэв хачиргүй аль нэг талыг барилгүй, үнэн мөнөөр нь уншигчиддаа хүргэхээр зорьж ХӨСҮТ-ийн хойд булан дахь зэвэрсэн бор хаалгыг татав.


