Хүн болгон л янз бүрийн хүсэл сонирхолтой байдаг. Харин хууль эрх зүйн хувьд хуулиар хориглогдоогүй бүхнийг зөвшөөрнө гэх ойлголт бий. Тэгвэл хувьдаа байлдааны онгоц цуглуулах, эсвэл эзэмших сонирхолтой хүмүүсийн хувьд сайхан мэдээ дуулгах гэж байна. Учир нь 1950-1970 оны хооронд ЗХУ болон Хятад улсан үйлдвэрлэсэн 36 байлдааны онгоц, 4 нисдэг тэргийг Албанийн батлан хамгаалах яас нээлттэй дуудлага худалдаагаар худалдах гэж байна. Эдний ихэнх нь Албанийн армийн хуучин агуулахуудад байрлаж байгаа бөгөөд хэдийнээ армийн зэвсэглэлээс хасагдаж орчин үеийн техникын эсрэг тулалдах чадвараа алджээ.
Түүнчлэн уг хэрэггүй онгоцнуудыг жил тутам 50 мянган доллар зарцуулан арчилдаг явдал нь армид гагцхүү илүү зардал болж байгаа тул хүссэн хүмүүст нь түргэхэн шиг худалдахыг хүсэж байгаа юм. Харин онгоц тус бүрийг 8-13 мянган еврогоор үнлэж худалдахаар төлөвлөж байгаа аж. Уг нээлттэй дуудлага худалдааг хийснээр Албанийн арми 435,000 еврог дэлхийн зах зээлээс босгож чадна хэмээн найдаж байгаа гэнэ.
Харин олсон бүх мөнгөө армийн зэвсэглэлийг сайжруулахад зориулна хэмээн мэдэгдсэн байна. Тэд Нато-ийн стандартыг хангасан орчин үеийн байлдааны онгоцнуудыг орлуулж авахаар төлөвлөж байгаа аж. Гэвч улс орны эдийн засгийн байдал тун хүндэртэй байгаа учир хөрөнгө оруулалт дутагдалтайн улмаар тэр дор нь онгоц авч чадахгүй байгаа гэнэ. Иймд эхний ээлжинд хуучин зэвсгүүдээ худалдаалж урьдчилгаа мөнгөө бий болгохыг зорьж байгаа юм.