Ерөнхий сайд суудлаасаа бууж Ерөнхийлөгч нэг гишүүнээ сэрдэж олон үйл явдал давхцсан улс төрд эргэлт хийсэн онцгой долоо хоног болж байна. үүний хажуугаар Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс үүдэн Сү.Батболд гишүүнийг тойрсон асуудал цахим орчинд шуугиан тарьсаар. Учир нь Засгийн газар огцорсны дараа ЗГ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Засгийн газар буцаан татсан гэх мэдээлэл хөвөрч байгаа билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдыг огцорч буйтай холбогдуулан УИХ-ын ээлжит хуралдааны үеэр Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн.
Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж хэрэгжүүлээд эхэллээ” гэж хэлсэн байдаг.
Тэгвэл ЗГХЭГ Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлаар Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт гаргаагүй мөн бие даан нэхэмжлэл гаргаагүй болохоо мэдэгджээ.
Хрин энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг твиттер хуудастаа Аль 12 дугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын нэрийг барьж хуурамч нэхэмжлэл гаргасан хүмүүс Батболдын нэрийг татсан байна. Угаасаа засаг нэхэмжлэл гаргаагүй юм чинь нэхэмжлэхийг татна ч гэж байхгүй. Анхнаасаа зохион байгуулалттай гүтгэлэг хийх гэж ийм юм найруулж байсан нь ил” хэмээн бичив. Түүний хэлснээр Засгийн газар анхнаасаа зохион байгуулалттай Сү.Батболдын нэрийг унагаах үйлдэл хийсэн гэж үзжээ.
Үнэхээр тийм бол У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд суудлаасаа огцорно гэдэг мэдэгдэл ч том хэргийн сэжүүр болоод эхлэв.