Түүнд эцэг эхээс нь заяасан нэр нь Dora Ratjen боловч хожим нэрээ Heinrich Ratjen болгон өөрчилсөн байдаг. Тэрээр Берлин хотод зохиогдсон 1936 оны зуны олимпд эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд 4-р байр эзэлсэн нэгэн юм. Харин 1938 онд болсон хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнээр бүх цаг үеийн дэлхийн рекордыг эвдэж байсан нэгэн. Гэвч түүний хүйс тухайн цаг үеэс тун их эргэлзээ дагуулж эхэлжээ.
Түүний эцэг нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “эмч хамгийн анх Dora-г хараад хүү төрлөө гэсэн, хэсэг хугацааны дараа үгүй ээ охин юм байна гэсэн. Тийм болохоор л тухайн цаг үеэс эхлэн бид охинтой болсон гэж бат итгэсэн” хэмээн хэлжээ. Харин Dora дэлхийн дээд амжилтыг эвдсэний дараа Германы сонинд өгсөн ярилцлагадаа “Би хүүхэд байхаасаа өөрийгөө эмэгтэй гэж боддог байсан, миний хүрээлэн буй орчин гээд бүхий л зүйл намайг эмэгтэй хүүхэд шиг л өсгөсөн, гэвч би 10,11 настайдаа өөрийгөө эрэгтэй гэдгээ ойлгож эхэлсэн. Гэвч би хэзээ ч яагаад эцэг эх минь надад эмэгтэй хүүхдийн хувцас өмсгөдөг байсан тухай хэзээ ч асууж байгаагүй” хэмээсэн байдаг.
1938 оны 9-р сарын 21-ны өдөр Dora Ratjen хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод Magdeburg-Cologne чиглэлд зорчин явж байхад энэ бүхэн болжээ. Галт тэрэгний тасалбар шалгагч цагдаад “энд эмэгтэй хүн шиг хувцасласан эр хүн байна” гэх мэдээгээр цагдаа ирж түүнийг баривчилсан юм. Тэрээр өөрийн бүхий л түүхийг цагдаа нарт тайлбарлахад цагдаагийн албан хаагчид эргэлзэж эхэн мэргэжлийн эмч дуудаж эмч түүнийг эрэгтэй хүн гэдгийг нь албан ёсоор тогтоожээ. Түүнд эр бэлэг эрхтэн байсан боловч уг зүйл нь хэтэрхий жижигхэн бөгөөд ямар ч ажиллагаагүй байсан тул эмч хэзээ ч ашиглах боломжгүй эд хэмээн тогтоосон байдаг.
Түүнийг бүр Hohenylchen-ы спортын эмнэлэгт хүргэж нарийн шинжилгээ хийлгэсэн ч яг л ижил хариу гарсан байна. Бүр 1939 оны 3-р сарын 10-ны өдөр хүртэл түүнийг цагдаагийн байгууллага саатуулж төрсөн эцэг нь Dora-г авахаар ирсэн тул цагдаагийн албан хаагчид түүнийг албан ёсоор эр хүн тул нэрийг нь сольж Heinrich болгох шаардлага тавьсан тул эцэг нь зөвшөөрч шоронгоос суллаж чадсан юм. Харин яг цагдаад баригдахын өмнө мань эр Европын аваргын тэмцээнд эмэгтэй хүний ангилалд оролцож дэлхийн дээд рекордыг эвдэж өөрийн Фьюрерт алтан медалийг өгчихсөн байжээ. Тэрээр 2008 он хүртэл эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгаад жам ёсоороо нас барсан аж.