Хоёрхон настай бяцхан охиныг нохойн гөлөг адил АВНА ЗАРНА группэд үрчлүүлэх тухай бичсэн хүн яасан арилсан дотортой араатан бэ. Ядаж л хүүхэдтэй холбоотой группэд үнэн учраа хэлвэл арай өөр хэрэг байх сан. Ер нь хүнийг эд бараа шиг үзнэ гэдэг байж болох уу? Төрүүлсэн эх нь мөн ч бай, биш ч бай хүний мөс гэх зүйл байна уу? Амьдрал хэцүү идэх талхны мөнгө олдохгүй байлаа гээд хүүхдийг ингэж зарах гэж байгаа үйлдлийг төр засаг руу чихэх үү? эсвэл энэ хүний наймааны хэрэг үү

Хүүхэд төрүүлээд өсгөх чадваргүй хүмүүстээ үнэгүй спираль тавих хэрэгтэй. Бичиг баримт, эмнэлгийн хүрэлцээг шийдээч сонгуульдах дуртай улс төрийн хэнээтнүүд ээ. Эмэгтэй гишүүд ийм асуудал дээр яагаад сүү долоосон гөлөг шиг хүлцэнгүй, нүд чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг юм бэ. Нөгөө олон иргэдийн төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч нараа энд үнэгүй сэдэв байна.


