• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Оюутолгойтой холбоотой маргаан Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлнө

Оюутолгойтой холбоотой маргаан Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлнө

Улс төрийн тогтворгүй байдал, Оюутолгой-той холбоотой маргаан зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах боломжийг үгүй хийж магадгүй талаар Fitch агентлаг анхааруулжээ. Тус агентлаг нь ирэх тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дахин тогтоох ба сүүлийн таван жилийн дотор дөрвөн Засгийн газар солигдож байгаа нь Монгол Улс засаглалын хувьд хэврэг байгааг илтгэж байна гэжээ.

Мөн улс төрийн энэ тогтворгүй байдал нь Засгийн газрын бодлогод нөлөөлж Оюутолгой гэх мэт стратегийн томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг тасалдуулахад хүрвэл Монгол Улс одоогийн зээлжих зэрэглэлийн B/тогтвортой гэсэн ангиллаас түвшин ахихад сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн байна.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Гэхдээ Монгол Улсын ойрын хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх ийм бүтээн байгуулалтад саад учруулахгүйн тулд тус улсын Засгийн газар энэ асуудалд болгоомжтой хандана гэсэн бидний найдлага хэвээр байна гэж Fitch агентлагийн мэдээлэлд дурджээ.

Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ (Sovereign credit rating) нь тухайн улс зээлдүүлэгчийн өмнө зээлийн төлбөрөө эргэн төлөх чадвар, эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь аливаа улсын Засгийн газар зээллэг хийх жишиг хүүгийн түвшнийг тогтоох, хөрөнгө оруулагчдын тухайн улсад хөрөнгө оруулалт хийх суурь хүчин зүйл болдог.

Түүнчлэн улсын зээлжих зэрэглэл нь тухайн улсын аж ахуйн нэгж байгууллагын зээлжих зэрэглэлийн үнэлгээний үндсэн жишиг болж өгдөг ба гадаадын хөрөнгө оруулагч болон хамтын ажиллагааны байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа улсын зээлжих зэрэглэлийг чухалчлан авч үздэг. Энэ үнэлгээг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд тухайн улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд, улс төр, нийгмийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээр тогтоож өгдөг бол зээлжих зэрэглэлийн төлөв нь тухайн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог.

Share240Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds