• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Оффшорчин гээд духан дээр чинь тамгалчихсан байна, одоо яах уу, Баттулга гуай?

Х.Баттулгын бяр ч, мэх ч дуусчээ!

Төрийн тэргүүний оффшор дансны хэрэг сүүлийн хэдэн өдөр цахим орчинг шуугиулж, бүр хил дамнаж яригдсаар тун эрчээ авч эхлэв. Нууц хөрөнгө нь ил болоод, баримт нотолгоо нь хөдлөшгүй болчихоод байхад арга ядсан Ерөнхийлөгч сүүлдээ МОҮНРТ-ээр нэвтрүүлэг хийж, өөрийгөө “өмөөрсөн”. Гэвч оролдлого бүтэлгүйтэж, түүний оффшортой холбоотой асуудал өдрөөс өдөрт хэл ам дагуулсаар.

Гандан буурахгүй байгаа төрийн тэргүүнд хандан зохиолч Р.Эмүжин цахим хуудастаа ийн бичжээ.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

“За бүр яаж ч хөмсгөө аятайхан атируулаад, ямар ч сайхан сэнтий дээр аягүйхэн суугаад одоо нэмэргүй ээ, Ерөнхийлөгч өө. Духан дээр чинь оффшорчин, дуран дээр чинь эрх мэдлийн дон гэдэг тамга тодоос тод харагдаж байна. Одоо тэгээд яах уу? Баярцогттойгоо хоригдох юм уу, эсвэл Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуулах юм уу? Та чинь Монгол Улсын хуулиар оффшор бүст тооцогддог Сингапурт 2001 оны хоёрдугаар сарын 18-нд нээлгээд, өөрөө эзэмшиж байгаад охиндоо шилжүүлээд өгчихсөн оффшор данстай юм байна шүү дээ.

Зүгээр ч нэг сайт, блогер энэ тухай дурдаагүй, Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэл дээр байдаг юм байна. Оффшор компанид охиноороо дамжуулан 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан гэхээр та бас хууль зөрчигч юм байна. Монгол Улсын хуулиар оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээх, хувьцаа эзэмших, компани байгуулсан албан тушаалтан огцрох хүртэл шийтгэлтэй. Гэтэл таны “Женко холдинг” компани чинь нөгөө үзэн ядсан царай гаргаад үсээ зулгаагаад байдаг хятад иргэншилтэй Лин Сионг гэгчтэй хамтран сая долларын хадгаламжтай болж таарлаа.

Тэгснээ 1.0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа төрийн тэргүүн маань төрийнхөө хуулийг зөрчин байж 2020 оны 11 сарын 09 хүртэл хайрлан хамгаалж байгаад аргагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн өмнөхөн татсан байх юм. Ямар том эрх ашиг вэ. Хуулиар бол та юун сонгуульд өрсөлдөх, аль эрт сэнтий тамга хоёроо хүлээлгэж өгөөд шалгуулж байх ёстой сэжигтэн юм. Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ? Нөгөө зарагдсан гээд байгаа Төгрөг нуурын ордын 250 сая доллар уу? Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу? Аль эрт Улаанбаатарын дагуул хот болж тэлэх учиртай байсан, найман жилийн турш ганц карказтай өвөл хаврыг барж байгаа Майдар хотын төсөв үү? Германчууд Улаанбаатарыг утаанаас нь салгах, бөглөрлөөс ангижруулах төлөвлөгөө болгож дагуул хот барихад туслахаар амласан нь уг нь энэ Майдар хот байсан, таны гараар ороод одоо болтол хот ч үгүй, хоншоор шагайлгаад хоноод гарах ганц байшин ч үгүй ес дэх жилтэйгээ золгож байгаа нь үнэн шүү дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан. Монголын төр оффшорчны, овжин хулгайчийн хоргодох газар биш шүү. Та нарын бие биенийхээ уусан идсэн, уутласан ховдоглосон, хулгайлсан луйвардсаныг сонсож, уншиж, баялгаа алдаад бас дээр нь оюун санаа, нийгмийн сэтгэлзүйгээ бузарлуулж суух гэм энэ ард түмэн хийгээгүй.

Тэр Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуул даа. Дээр нь нэмээд оффшорт данстай гэлцдэг нөгөө Дэлгэрсайхан, Энх-Амгалан, Элдэв-Очир, Бат-Үүлийн хүү нартайгаа та нар бүгд шалгуулаад, Монголын хуулиар учраа олоод ир дээ, зориг чинь хүрэх үү? Хулгайч хулгайчийнхаа харыг гайхаад, хамгийн том хулгайч нь ахлаад дээр нь сууж байдаг болчихсон юм уу? Зарим нь насаараа бизнес эрхэлсэн энэ дайны мөнгө байлгүй дээ гэх биз. Уучлаарай энд төрийн хүний тухай ярьж байна. Тэгээд тэр бизнесээ хийгээд явахгүй төр, түмнээс битгий боломж, ирээдүйг нь хулгайлаад бай даа. Цэнхэр дэлгэц эзэлж суучихаад оффшорт надад мөнгө байвал оруулаад ирээрэй, харъя л гэх шиг, төрөө дорд үзэж доромжлоод байна уу, түмнээ басамжилж баллуурдаад байна уу? Өө тийм, нөгөө Монгол Улсын Засгийн газрын өмнөөс үйлдэж энд тэндхийн хуулийн фирм рүү илгээсэн гэх бичиг энэ тэрийнхээ учрыг бас олоод өгөөрэй. Засгийн нэрээр зандалчны үүрэг гүйцэтгэхгүй шүү.”

Share247Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds