Одоогоос хэдхэн жилийн өмнө бага хүүтэй, өндөр зээл олгодог ЖДҮ-ийн сангаас улстөрчид болоод хөрөнгөтэй бизнесмэнүүд хэдэн сая, тэрбумаар нь зээл авсан илчлэгдэж, түмний шившиг болж байв. Хаанаас юунд, яаж, аль компанидаа зээл авсан гэдэг нь нотлогдоод байхад ичих булчирхайгүй манай улстөрчид эхнээсээ би аваагүй, манай дүү авсан юм байна лээ. эрдэнэ шиг ахтай гэдгээ мартчихсан бололтой гэж хээв нэг зогсож байсан юм даг.
Зээл авсан УИХ-ын гишүүд дундаас Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий Доктор мэйж компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдаж, шүүхээс 2,8 жилийн ял авсан. Гэвч эрүүл мэндийн шалтгаантай хэмээн түүнийг давж заалдах шатны шүүх хурлаас суллаж, 40 сая төгрөгөөр торгосон болоод явуулсан.

Улсад 345,5 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад 40 сая төгрөгний торгуулиар аргалчихдаг Б.Ундармаагаас татварын мөнгөө авахыг иргэд шаардаж эхлэв. Нээрэн л улсад, төрд их хэмжээний хохирол учруулсан ганц хүн байхад иргэдийн татвар, татаас нэмэгдээд барахгүй хэвээр. Ялангуяа хөл хорионоос болж, цалингаа ч тавьж чадахгүй байгаа олон арван жижиг, дунд үйлдвэрийнхэн, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд бүсээ чангалж суугаа энэ үед татвараа нэмсээр л байх.

Зарим нэг хүний идсэн мөнгийг иргэдээр төлүүлэх нь хэмээн тун уурсангүй байгаа олон нийт эхнээсээ Б.Ундармаа гишүүний авсан мөнгийг буцааж авъя гэсэн давалгаа хүртэл өрнүүлээд амжив.