• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Угсаа залгамжилах ганц хүүгээ төмөр таягаараа тархийг нь хага цохиж алсан догшин Иван Хаан гэж хэн бэ?

Угсаа залгамжилах ганц хүүгээ төмөр таягаараа тархийг нь хага цохиж алсан догшин Иван Хаан гэж хэн бэ?

Ivan

Догшин Иван хааны талаар сонсоогүй Монгол хүн цөөхөн бизээ. Догшин хэмээх Иван 1547 онд бүх Оросын анхны их хаанаар өргөмжлөгдсөн түүхтэй. Тэрээр Оросын хамгийн анхны нэгдсэн төрс улсыг байгуулсан их хаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн юм. Харин хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй нэгэн зүйл нь тэрээр эцгийнхээ талаас Москвагийн ван Рюриковичийнхны удмынх бол эхийн талаас Чингис хааны ач, Алтан ордыг байгуулсан Батын удмын хүн байсан гэдэг.

You might also like

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

Түүнийг гурван ойтой байхад нь эцэг 3-р Ваилий нас баржээ. Гэтэл тун удалгүй таван настайд ээж нь нас барсан байна. Балчирхан Иваны эргэн тойронд өрнөсөн хаан ширээний төлөөх тэмцэл, урвалт шарвалт, хуйвалдаан, аллага таллага түүнийг хардамтгай, зуумтгай, харгис нэгэн болгосон ч байж болох юм.

Насанд хүрсэн үед нь ч амьдрал дардан байсангүй. Түүний анхны эхнэр Анастасияа Романов таалал төгсөх үед эхнэрийнх нь сүнс Иваны хүн чанарыг хамтад нь нөгөө ертөнц руу авч одсон юм. Ямар сайндаа тэрээр өөрийн төрсөн хүү хүүг сүмийн мөргөлийн үеэр уураа барьж дийлэлгүй төмөр таягаараа толгой руу нь цохин хөнөөсөн байдаг. Тэрээр өөрийн удам залгамжлах цор ганц хүүгээ өөрийн гараар хөнөөсөн дэлхийн түүхэн дахь ганц хаан байж ч болох юм.

ivan-the-terrible

Догшин Иван хааны хөрөг зураг

Сүүлд Иван хаанд днх шинжилгээ хийж үзэхэд цусан дахь хар тугалганы хэмжээ нь энгийн хүнийхээс 100 дахин их байсан нь ил болжээ. Энэ нь түүхчдийг түүний уур уцаар, догшин байдал зөвхөн өөрийнх нь төрөлхийн зан биш бөгөөд гадны хүчин зүйлээс тодорхой хэмжээнд хамаарсан гэж таамаглахад хүргэсэн юм.

Догшин Иван хааны үед тэрээр Казань, Астраханы хаант улсуудыг байлдан дагуулж Шведийн эзэнт улсын түрэмгийллийг бут цохиж эзэнт улсын газар нутгийг анх удаа баруун Европтой тэнцэхүйц хэмжээнд хүртэл тэлж чадсан юм. Мөн тэрээр Оросын анхны хууль ёсны парламентийг байгуулсан бөгөөд цагдаагийн албан хаагчдийг бие болгож байнгын армийг байгуулж чадсан гавъяатай хүн аж.

st-basils-cathedral (1)

Гэгээн Вассилын сүм

Түүнийг зөвхөн алуурчин, догшин нэгнээр төсөөлж бас болохгүй. Орос улсын хөгжил дэвшил болон урлагт түүний оруулсан хувь нэмэр үнэлэж баршгүй их. Өөрөөр хэлбэл тэрээр жинхэнэ урлагийг сэтгэл зүрхнээсээ таашааж мэдэрч чаддаг гоо зүйн асар өндөр философитой нэгэн байсан юм.

Тэрээр Казаныг эзэлсэнийхээ дараа Гэгээн Вассилын сүмийг барьсан бөгөөд Оросын бөмбөгөр хэлбэртэй оройтой барилгуудын эхлэл чухам Иван хаанаас л угшилтай юм.

Догшин Иван нь насан эцэслэх хүртлээ хаан ширээндээ суусан боловч нэгэнт удам залгах хүүгээ алсан шалтгаан болон ард түмний дунд харгис хэрцгий нэртэй байсан тул нэр хүнд нь ихэд муу байсан зэрэг шалтгаануудаас болж Романовынханы удам түүний хаан ширээг өвлөж авсан түүхтэй. Тэдний гэр бүл Ленин хувьсгал хийх хүртэл уудам Орос орныг захирч суусан юм.

 

Share399Tweet191

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In