ЕБС-ийн гурван багш сурагч охидыг зочид буудалд аваачин xүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сэлэнгийн аймгийн Мандал сумын ЕБС-ийн хоёрдугаар сургуулийн англи хэл, биеийн тамир, газар зүйн хичээл заадаг багш нар нийлж есдүгээр ангийн сурагч охиынг өөр сумын бас
нэгэн сурагч охинтой хүчирхийлсэн хэрэг аймгийн цагдаагийн газарт бүртгэгдээд байна.
Багш нар тухайн хэргийг үйлдэлдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт таван магнитудын хүчтэй газар хөдлалт боллоо.
Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүйг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Хонгор хэлэв.