Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн сүүлийн үед тун ч нам гүмхэн амьдрах болсон. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон тэрээр “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганбаяр хэмээх эртэй дэр нэгтгэн амьдралаа холбосон.

Хосууд тун удахгүй шинэхэн үрээ өлгийдөн авах гэж буй бөгөөд топ, модель, жүжигчин Пүрэвсүрэн ийн дөрвөн хүүхдийн ээж болж тун удахгүй “Алдарт эх”-ийн одон энгэртээ гялалзуулахаар болоод буй аж.

Төрөх дөхсөн хэдий ч өөрийн хоббигоо орхилгүй йогоор тууштай хичээллэн тэр ч байтугай бие давхар бүсгүйчүүдэд багшилж буй тэрээр давхар биетэй улам ч үзэсгэлэнтэй харагдах ажээ.



