• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, May 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Зарим хүмүүс нохойтойгоо хамт үхэхийг сонгосон юм

Зарим хүмүүс нохойтойгоо хамт үхэхийг сонгосон юм

1

Титаник гэх нэрийг сонсох төдийд сүр хүчний билэгдэл болсон аварга хөлөг онгоц болон тэнд эрстсэн олон хүний амь насны тухай өөрийн эрхгүй бодогддог. Гэсэн хэдий ч мөсөн уул мөргөх шөнө аварга хөлөг онгоцонд хүнээс гадна нохойнууд ч зорчиж явсныг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Онгоцны албан ёсны бүртгэлд 12 нохой усан онгоцонд зорчиж явсан гэх мэдээлэл байдаг ч бодит байдал дээр үүнээс ч их байсан байж болох. Учир нь ачааны хэсэгт нохойнуудыг тусгай зориулалтын торонд зөөвөрлөж байсан тухай таамаг байдаг байна.

You might also like

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Дэлхийн хамгийн загварлаг цэргийн дүрэмт хувцаснууд

2

Харин зорчиж явсан албан ёсны 12 нохойноос 3 нохой нь азаар амьд үлдэж чадсан байдаг. Тэд бүгд Pomeranian, Pekingese зэрэг жижиг үүлдрийн нохойнууд байсан тул цув, даавуу зэрэгт нууж аврах завинд эзэд нь авч суусан аж. Хэрэв уг нохойнууд баригдсан бол тэднийг бусад хүмүүс аврах завинд суулгахыг хэрхэв ч зөвшөөрөхгүй байсан нь мэдээж. Уг хөлөг онгоцонд зорчиж явсан нохойнуудаас хамгийн алдартай нь хөлгийн ахмад Smith-ын нохой байлаа. Гэвч тэрээр хэтэрхий том хэмжээтэй байсан тул аз ивээгээгүй юм.

Мөн Титаник хөлөгт 50 настай Ann Elizabeth Isham гэх эмэгтэй зорчиж явжээ. Аз болж Isham-д аврах завины суудал олдсон боловч нохойг нь оруулахгүй гэсэн тул тэрээр нохойтойгоо хамт Титаник дээр үлдэхээр шийдсэн байдаг. Хөлгийн сүйрлээс хэдхэн хоногийн дараа түүний цогцсыг нохойгоо тэвэрсэн байдалтай хөвж байхад нь далайн хүйтэн уснаас гаргаж авсан юм.

3

Титаник онгоцонд зөвхөн 1-р зэрэглэлийн зорчигчид л нохойг хөлгийн тавцанд өөрсдөнтэйгээ хамт аялуулахыг зөвшөөрсөн аж. Жишээлбэл тэрбумтан Helen Bishop нь Frou-Frou гэх нэртэй poodle үүлдрийн нохойтой байсан бол тэрбумтан John Jacob, Daniel нар French-Bulldog үүлдрийн нохойнуудыг авч явсан байна. Харин нэрт улс төрийн зүтгэлтэн William Carter бүр хоёр ч нохой авч явжээ. Тэднээс ихэнх нь ёс зүйг бодож нохойнуудаа үлдээх шийдвэр гаргасан байдаг. Аврах завь хүмүүст ч хангалттай хүрэлцэхгүй байхад хэрхэн олны нүдэн дээр нохой тэврээд явж чадах билээ.

Түүнчлэн Титаник онгоц өөрийн гэсэн мууртай байсан тухай хүмүүс тэр бүр мэдэхгүй. Уг муурыг Jenny гэдэг бөгөөд аз болж Титаник аялалд гарахаас ердөө 7 хоногийн өмнө тэрээр нярайлсан тул аялалд явахад тохиромжгүй гэж үзэн Olympic хөлөгт түүнийг шилжүүлж уг муур аврагдсан байдаг. Мөн хөлөгт 3 ширхэг тэмээн хяруул хүртэл байсан юм. Тэднийг нэгэн баян эмэгтэй өөрийн эдлэн газартаа тэжээхээр онгоцны каргоны хэсэгт ачсан байв. Эдгээр амьтад яг л хүн шиг өөрсдийн гэсэн тасалбар авч мөнгө төлж явсан нь хэрэв оюун ухаантай байсан бол хүнтэй барьцаж аврах завь уруу дайрах эрх байсан гэх ойлголтыг зарим хүмүүст төрүүлдэг байна. Харин Jenny муурыг өөр хөлөг онгоцонд шилжүүлснээс хойш Титаник хөлөгт хархны асуудал үүссэн бөгөөд нэгэн орой 1-р зэрэглэлийн зорчигчдийн оройн хоолны үеэр харх гарч ирэн зорчигчдийг нилээдгүй айлгасан байдаг. Тухайн үед эмэгтэйчүүд нь хоолоо огт идэж чадаагүй чанга орилолдон гүйлдсэн бол эрэгтэйчүүд нь хөлгийн багийнхантай нийлэн хулганы араас хөөсөн ч ганцыг нь ч хөнөөж чадаагүй юм. Ингээд бодоход Титаник хөлөг дээр хүнээс гадна олон төрлийн амьтад зорчин явжээ.

4

 

 

Share311Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In