• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Барын аманд сайн дураараа гүйж орсон эр

Барын аманд сайн дураараа гүйж орсон эр

2

Хүмүүс янз бүрийн шалтгаанаас болж сураггүй алга болдог. Сураггүй алга болсон хүмүүс яг ямар шалтгааны улмаас алга болдгийг хэн ч хэлж мэдэхгүй учир янз бүрийн шалтгааны улмаас гэж бичих нь тохиромжгүй ч юм шиг. Тэгэхдээ яалт ч үгүй олон шалтгаан бий гэж найдаж байна. Учир нь 1974 онд сураггүй алга болсон эрийн нэгэн тохиолдол хожим санаанд багтамгүй байдлаар илэрсэн түүхтэй.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

1

Тухайн жилийн 11-р сард 39 настай Lord Lucan гэх эр ор сураггүй алга болох нь тэр. Түүний ардаа үлдээсэн цор ганц ул мөр нь өөрийн гараар хөнөөсөн хүүхдийнх нь асрагч бүсгүй болох Sandra Rivett-ын цусанд хутгалдсан цогцос байв. Тэрээр хүүхэд асрагчаа эхнэртэйгээ андууран хөнөөсөн байжээ. Их Британы хамгийн шилдэг мөрдөгчид уг хэрэг дээр ажилласан боловч яаж ч хичээгээд түүний ул мөрийг олж чадаагүй юм. Хуйвалдааны онолд итгэгчид түүнийг цаг хугацааны бүслүүр эсвэл харь гаригийнханд хулгайлагдсан гэх мэт элдвээр л цуурцгааж байлаа.

Гэхдээ гэмт хэрэг үйлдээд сураггүй алга болсон хүмүүсийн хувьд дийлэнх тохиолдолд гадаадад зугтаж тэндээ олон жилийн турш нам гүмд амьдарсан байх магадлал өндөр байдаг. Энэ ч утгаараа Африк, Шинэ-Зеланд, Энэтхэг зэрэг улсуудад Lucan-ыг харсан гэх хүмүүс гарч ирсэн боловч аль ч тохиолдол нь батлагдаагүй юм.

3

Тухайн үед Lucan-тай маш дотно нөхөрлөж байсан  Stephen Raphael, Philippe Marcq гэх хоёр эр бий. Тэд цөм Mayfair гэх тоглоомын чөлөөт клубийн үүсгэн байгуулагчид бөгөөд чөлөөт цагаараа клубт уулзаж пиво ууж, хөөрөлдөн суудаг байж. Хэрэг хуучирдаггүй гэдгийн жишээгээр маш олон жилийн дараа Raphael өөрийнхөө тээж явсан томоохон нууцыг хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө илчилсэн байдаг. Учир нь чухамдаа Lucan-д юу тохиолдсон тухай хэрэг явдал болсноос хэдхэн сарын дараа Marcq түүнд бүх үнэнийг хэлсэн байна.

Lucan өөрийн эхнэр гэж бодон хүүхэд асрагчаа санамсаргүй байдлаар хөнөөсний дараа Marcq-д болсон бүхнийг хэлсэн аж. Тэд хамтдаа хувийн амьтны хүрээлэн ажиллуулдаг нэгэн найз болох John Aspinall-ын оффис дээр очиж болсон бүхнийг ярилцсан ажээ. Гэр бүл нь нэгэнт салж байгаа тул хүүхдүүдээ эхнэртээ алдахгүйн тулд эхнэрээ хөнөөх гэсэн боловч андуураад хүүхэд асрагчийг хөнөөсөн гэдгээ ч хэлсэн байна. Үүний хариуд амьтны хүрээлэн ажиллуулдаг эр түүнийг дор хаяж 7 жилийн турш сураггүй алга болох хэрэгтэй гэж зөвлөсөн гэнэ.

4

Гэвч John Aspinall гэх эр эртнээс түүнд атаархдаг нэгэн болж таарчээ. Хэдий түүнд алга болох зөвлөгөө өгсөн ч тухайн үед Lucan тун их сэтгэл гутралд орсон тул уг байдлыг нь ашиглан түүний урд гар буу тавиад тамхи татахаар өрөөнөөс гарчээ. Тамхиа татаж дуусах үед буун дуу гарч бүгд сандран орж ирэхэд  Lucan амиа хорлосон байдалтай байж. John Aspinall-ын төлөвлөгөө биелж түүнийг Marcq-тай хамт амьтны хүрээлэнгийн барын хоол болгосон байдаг. Энэ бүх хугацаанд Marcq буруу зүйл хийж байгаагаа мэдсэн боловч сэтгэл санаа нь гүн хямралд орсон тул Aspinall-ын хэлсэн бүхнийг нь хийж байжээ.

Энэ бүх үнэн 2014 онд буюу 40 жилийн дараа илэрсэн аж. Чухам бүх үнэнийг Stephen Raphael олж мэдэн бүгдэд хэлсэн тэр цагт л Lord Lucan-ны нас барсны гэрчилгээг улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэж өгсөн байна. Харин өдгөө 74 настай  Marcq гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Харин хэрэг явдал илрэх үед амьтны хүрээлэнгийн эзэн хэдийнээ нас барсан байжээ. Гэвч эцсийн эцэст Lucan өөрөө ч алуурчин байсан юм хойно хэн юу гэхэв дээ.

nanny

Түүний хүүхэд асрагч

Share307Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds