Пулемётчин Тонька гэх нэр хүмүүст а.ймшигттайгаар сонсогддог. Тэрээр 1500 гаруй зөвлөлтийн иргэний бодийг хөтөлсөн эмэгтэй аж. Тоня Смоленьск мужийн багавтар сууринд 1920 онд төржээ. Тэрээр гэр бүлийнхээ отгон хүүхэд бөгөөд ихэд ичимтгий, бүрэг охин байж. Ингээд 1927 оны есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид орох үед нь тохиолдсон нэгэн түүх түүний цаашдын хувь тавиланд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бололтой.
Багш нь хүүхдүүдийн овог нэрийг лавлаж асуух үед охин ичээд олигтой дуугарч өгөөгүй учраас сурагчид төлөөнөөс нь “Макаровын гэр бүлийнх” гэж хашгиралдсан тул багш нь түүнийг Антонина Макарова хэмээн бүртгэж, ингэснээр Парфеновын гэр бүл Антонина Макаровна Макарова гэх өөр овогтой нэгэн охинтой болсон байна.

Эцэг эх нь ч бага боловсролтой хүмүүс учраас багш бүсгүйтэй хэл ам татлахаас эмээн, уг өөр овгийн асуудалд тухайн үед төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон аж. Тоня дундаж сурлагатай охин байсан бөгөөд сургуулиа төгссөний дараа Москвад сувилагчийн сургуульд элсэн оржээ. Ингээд 1941 онд д.айн эхэлсний дараахан фронтод явсан байна.
1941 оны 10-р сард Вязьма хотын районд герман ц.эргүүд зөвлөлтийн д.айчдын хамгаалалтыг сэтлэн, бүслэх үед улаан а.рмийн 400 мянга гаруй д.айчид а.мь ү.рэгдэн, 600 мянга орчим нь о.лзлогдоход бүсгүй тэдэн дунд орж таарчээ. Гэвч тэрээр зөвлөлтийн цэрэг Николай Федчуктай хамт оргож чадсан аж. Ингээд тэд бүслэлтээс гарахын тулд ойгоор нуугдан зугатаж, юу тааралдсан бүхнийг идэж уун а.раатан мэт хоног өдрийг өнгөрүүлж явсаар 1942 оны өвөл Брянск мужийн Красный Колодец сууринд ирсэн байна.
Федчук өөрийн эхнэр, хүүхдүүд рүүгээ явахаар одож, харин Антонина тэр хавийн тосгодоор тэнэж яваад Локоть сууринд иржээ. Нацистуудад эзлэгдсэн энэ суурин Германы талд албан ёсоор шилжсэн учраас тэндхийн удирдлага нь герман комендантууд биш, харин орон нутгийн өөрийн удирдлага ажиллаж байв. Тоня Макарова сонголтын өмнө тулж иржээ: Улаан армийн цэргийн хувьд о.лзлогдон ц.аазлагдах, эсвэл орон нутгийн ц.агдаагийн б.айгууллага буюу залхаан ц.ээрлүүлэх батальонд ажиллах. Тэр а.мьд үлдэх замыг сонгов.

Антонина ц.агдаагийн газар буюу залхаан ц.ээрлүүлэх батальонд эхлээд туслахын ажил хийдэг байж. Тэрээр ц.эргийн о.лзлогдогсод, партизанууд болон тэдний гэр бүлийнхнийг з.одож залхаах үүрэг гүйцэтгэдэг хэдий ч 21 настай бүсгүй зугаа цэнгэлээс татгалзаж чадалгүй, орой үдшийн цагаар шөнийн клубт очин, аятайхан немц ц.эргүүд болон орон нутгийн залхаан ц.ээрлүүлэх батальоны эрчүүдтэй зугаацдаг байж. Удалгүй түүнийг албан тушаалд “дэвшүүлсэн” байна.
Зөвлөлтийн цэргүүд болон партизануудыг зөвлөлтийн эмэгтэй б.уудан ц.аазлахад хүрвэл тэдэнд илүү а.ймшигтай, сургамжтай байх болно хэмээн немцүүд тооцоолсон байна. Тоня ч тэдний энэхүү саналыг зөвшөөрсөн учраас түүнд тусад нь өрөө гарган өгч, “Максим” пулемёт гардуулжээ. Макарова дунд сургуульд сурч байхдаа “Чапаев” киноны Анька пулеметчинг шүтэн, түүн шиг болохыг хүсдэг байсан гэнэ. Энэ мөрөөдөл нь түүний х.аргис х.эрцгий үйл ажиллагаанд нөлөөлсөн байх магадлалтайг хожим сэтгэлзүйч эмч нар өгүүлж байжээ.
О.лзлогдогсдыг ц.аазлах ажиллагаа өглөөгүүр явагддаг байсан бөгөөд б.уудалт бүрд нь Антонинаг 30 маркаар “урамшуулдаг” байж. Нэг камерт 27 хүн х.оригддог байсан учраас төдий хэрийн хүнийг нэг өглөөд б.ууддаг байсан гэнэ.
Тэднийг х.орьж байсан хашаанаас холгүй нүх ухсан бөгөөд түүний ирмэг дээр партизануудыг нуруугаар нь харуулан зогсоож байгаад Тонька пулеметаар ш.үршдэг байсан аж. Түүнд хамгийн эхний удаа үүрэг биелүүлэхэд л а.ймшигтай санагдаж байсан бөгөөд сүүлдээ бараг л энгийн ажил болон хувирсан талаар а.луурч эмэгтэй хожим мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг.
Макаровад эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид хэн байх нь хамаагүй байсан бөгөөд зөвхөн тэдний өмссөн хувцсанд анхаарлаа хандуулдаг байсан гэжээ. Тэднийг б.уудсаны дараа таалагдсан хувцас хунарыг ц.огцосноос тайлж аваад, ц.усыг нь арилтал угааж, с.умны н.үхийг нь нөхөж оёдог байсан гэнэ. Заримдаа тэрээр шөнө дөлөөр о.лзлогдогсод руу очиж, өөртөө таалагдсан өмсгөл зүүлтийг урьдчилан сонгодог байж. Ц.ааз г.үйцэтгэсний дараа тэрээр өөрийн ажлын чанарыг шалгаж, хэн нэгэн дутуу ш.архадсан байвал түүнийг “г.үйцээдэг” байжээ.
Антонина Макарова а.луурчнаар ийнхүү нэг жил орчим ажилласан байна. Локоть суурин руу Улаан армийнхан хүрэлцэн ирэх үед б.уудуулсан хүмүүсийн ц.огцос бүхий асар том нүхийг цэргүүд олжээ. Тэнд ц.аазлуулсан 1500 гаруй хүнээс зөвхөн 168 хүний нэрийг л сэргээж чадсан байна. Харин тухайн үед Тонька-пулеметчин алс хол зугтан одсон байж.
1943 оны зун замбараагүй б.элгийн х.авьтлаас болж т.эмбүүгээр өвчилсөн түүнийг эмчлүүлэхээр немцүүд ар тал руу явуулжээ. Тэнд эмнэлэгт хэвтэж байхдаа нэгэн немц бага даргын а.мраг болж, түүнтэй хамт Украин, Польшоор явсан байна. Ингээд немц “нөхөр” нь б.уудуулсны дараа Макарова Кенигсберг дэх бөөнөөр х.орих лагерьт орсон бөгөөд 1945 оны дөрөвдүгээр сард хотыг чөлөөлөх үед Тонька өөрийгөө эмнэлгийн батальонд гурван жил алба хаасан сувилагч хэмээн зөвлөлтийн цэргүүдэд танилцуулсан аж. Ингээд түүнийг эмнэлэгт ажиллуулахаар илгээснээс хойш долоо хоногийн дараа ш.архадсан цэрэг Виктор Гинзбургтэй танилцан, түүнтэй гэрэлсэн байна