Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.
Түүнчлэн Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 20 хонож байгаа талаар Zarig анх мэдээлсэн билээ.
Улмаар тэднийг хайх нисдэг тэрэгний зардлын хандивын аяныг өрнүүлж 21 сая төгрөг цугларч, онгоц хөөргөх үнэ бүрдсэн юм.


