• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хятадын нэр хүндтэй тэрбумтан “төвөг учруулсан” хэргээр 18 жил хоригдох ял авчээ

Хятадын нэр хүндтэй тэрбумтан “төвөг учруулсан” хэргээр 18 жил хоригдох ял авчээ

Манай улсын урд хөрш бизнесийн эрх зүйн орчныг хатуу хяналттай байлгаж, улс орныхоо хөгжлийг хурдасгах бодлого баримталж байгаа гэдгээ хэд хэдэн удаагийн шийдвэрээрээ дэлхий нийтэд батлан харуулсан билээ. Өмнө нь тус улсын зах зээлийн хяналтын ерөнхий газар “Alibaba” компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдэх үед дэлхий нийтээрээ гайхширсан. Тэгвэл энэ удаад хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг тэрбумтанд “маргаан үүсгэж, бусдад төвөг учруулсан” үндэслэлээр 18 жилийн хорих ял оноожээ.

Хятадын Хэбэй мужид бизнес эрхэлдэг хөдөө аж ахуйн салбарын магнат, гахай үржүүлгээрээ хөрөнгөжсөн тэрбумтан Сун Дау Гаобейдиан хотын шүүхээс 18 жилийн хорих ял сонссон тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж эхэлсэн байна. Түүнийг өнгөрсөн оны 11-р сараас эхлэн мөрдөж байцааж, хэд хэдэн удаагийн нууц шүүх хуралдаан явуулсны эцэст ийнхүү ял оноосон нь энэ аж.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Тодруулбал, 2020 оны 11-р сарын 11-ний өдөр тэрбумтан Сун Дауг эхнэр, хоёр хүү болон бэрүүдийнх нь хамт саатуулж, нарийвчилсан хяналт шалгалт явуулж эхэлсэн бол хэдхэн хоногийн өмнө “төвөг учруулсан” үндэслэлээр 18 жилийн хорих ял оноосон байна.

Хятадын хүний эрхийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар уг хэргийн цаад учир Сун Даугийн улс төрийн үзэл баримтлал, байр суурьтай нь холбоотой гэжээ. Түүнийг төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан, олон нийтийг үймээн самуунд турхирсан, засгийн газарт тэрсэлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутай гэж үзжээ.

Сун Дау нь Хятадын улс төрийн сөрөг хүчнийхэнтэй үзэл бодол, байр сууриараа нэгддэг тул эсрэг намынхны явуулгаар түүнд зориуд хэрэг “тулгасан” байж болзошгүй гэж сэрдэх хүмүүс ч олон байв. Тэрээр өмнө нь эрх баригчдын хөдөө орон нутагт явуулж буй бодлого, шийдвэрүүдийг нэг бус удаа хатуу шүүмжилж байсан удаатай. Мөн 2019 онд гахайн ханиаднаас болж түүний бизнесээс гадна хүнс, хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ уналтад орсонд засгийн газрыг буруутган дуугарч байсан цөөхөн хэдэн хүмүүсийн нэг юм.

Тэрээр Dawu Agricultural and Animal Husbandry Group -ийн үүсгэн байгуулагч бөгөөд 9000 гаруй хүнийг байнгын ажлын байраар хангадаг. Өдгөө 67 настай Сун Дауд 18 жилийн хорих ял оноосныг дуулсан түүний ажилчид, тэдгээрийн гэр бүлийнхэн гээд олон мянган хүмүүс шүүхийн энэ шийдвэрийг буруутгаж байгаа аж.

Сун Дау өөрийн ажилчдадаа зориулан үр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд үнэ төлбөргүй суралцуулах, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр авах, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд зэрэг иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг багтаасан бичил хот хүртэл байгуулсан байжээ.

Share247Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds