• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

117 жилийн турш тасралтгүй асч буй гэрлийн ламп

20-р зууны эхэн үе буюу 1901 оны 5-р сард АНУ-ын California мужид орших Livermore хэмээх нэгэн жижигхэн тосгоны гал унтраах ангийн гишүүд гараашаа гэрэлтүүлэх зорилгоор ойролцоо орших дэлгүүрээс 60 вольтын гэрлийн ламп худалдаж авсан нь санаанд оромгүй түүхийн эхлэл болно гэж хэн мэдэх билээ. Тэдний худалдаж авсан гэрлийн лампыг Shelby Electric компани 1890 онд үйлдвэрлэсэн бөгөөд 11 жилийн турш хэн ч худалдаж аваагүй байгаад ийнхүү 1901 он албан үүргээ гүйцэтгэхээр их холын аянд мордсон нь энэ.

1

Чухам яагаад энэхүү лампыг ийм их онцолж яриад байна гэвэл 1972 онд California мужийн нэгэн телевизийн сэтгүүлч Mike Dunstan гэх эр Livermore тосгоны гэрлийн лампын тухай нэвтрүүлэг хийж олны сонорт хүргэсэн байдаг. Уг ламп нь 1901-1972 оны хооронд нэг ч удаа унтралгүй тасралтгүйгээр 71 жилийн турш асаж байгааг өөрийн сурвалжлагандаа дурдсан бөгөөд түүний сурвалжлага телевизээр гарсан цагаас хойш уг лампыг үзэх гэж АНУ-ын өнцөг булан бүрээс хүмүүс гал сөнөөх ангийг зорьж ирдэг болжээ. Түүнчлэн уг ламп нь албан ёсоор бүртгэгдсэн хамгийн удаан хугацааны турш асч байгаа лампаар шалгарч тухайн жилдээ Генисийн номонд бичсэн байна.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

2

1976 онд Livermore тосгоны гал сөнөөх анги шинэ барилга уруу нүүхээр болсон тул гэрлийн лампыг салгах хэрэг гарав. Багийн гишүүд бүх тавилга эд хогшлоо ачсаны дараа хамгийн сүүлд уг лампыг салгаад бүхий л хурдаараа шинэ байрандаа очин гэрлийг холбож асаасан байдаг. Үүнд нийт 25 минутын хугацаа зарцуулсан бөгөөд ламп ч үргэлжлүүлэн ассан юм.

3

Ийнхүү цаг хугацаа гэрлийн хурдаар өнгөрсөөр 2001 оны 5-р сарын 20-ны өдөр болоход уг лампны 100 жилийн төрсөн өдрийн баярыг тосгоны иргэд тун ч их баяр хөөртэйгөөр найр наадам зохион байгуулж тэмдэглэсэн байдаг. Хүмүүс лампны хэлбэртэй багт наадмын хувцас өмсөж, газар сайгүй шорлог, ил гал дээр хоол хийн хотын захиргаанаас иргэдийг дайлсан байна. Гэвч 2013 оны 5-р сарын 20-ны өдөр уг ламп гэнэт унтарсан бөгөөд гал сөнөөх ангийн гишүүд тун ч их шоконд орон эмгэнэл илэрхийлэх нь холгүй байтал гэнэт унтарсан шигээ гэнэт ассан юм. Учир нь гэвэл тог тасарсан байсныг тэд анзаарч амжаагүй байжээ. Уг гайхамшигт лам өнөөдрийг хүртэл гэрэл нэмсээр л байна. Тэрээр уг тосгоны 100 жилийн түүхийг цээжээр мэдэх цор ганц гэрч аж.

4
Share260Tweet162

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds