Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн даргаар буцааж томилох шийдвэр гаргалаа
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.08.12/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Нэхэмжлэлийг авч хэлэлцээд Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргасан байна.
Шүүх хурал нь хэд хэдэн удаа томилогдсон ч салбар яамнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгтээ танилцахаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.
БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийлээ.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар: Дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нөхцөл байдлын үнэлгээ хийж байж, 2, 3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахыг шийднэ.
Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана. Гурав хүртэлх бүлгээс халдвар илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хаах гэх мэтээр зохион байгуулалт хийнэ” гэлээ.
