• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Нацист Германы Британыг эзлэх төлөвлөгөө нь цуцлагдсаны нууц юу байв? Их Британыг эзлэх нь буюу “далайн арслан” ажиллагаа.

Нацист Германы Британыг эзлэх төлөвлөгөө нь цуцлагдсаны нууц юу байв? Их Британыг эзлэх нь буюу  “далайн арслан” ажиллагаа.

sea lion

Тэргүүн эгнээнд Гитлер болон SS-ын аюулгүйн албаны дарга Химлер бусад хамтран зүтгэгчдийн хамт Аглийн далайн хоолойг эзлэх аргийг судлаж байгаа нь.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

Цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Их Британыг хоромхон зуурд эзлэх Германы нууц төлөвлөгөөг “Далайн Арслан ажиллагаа” хэмээн нэрлэж байсан юм.  Тухайн цаг үед Германы маш олон нөлөө бүхий улс төрчид, генералууд уг ажиллагааг  таалан дэмжиж байсан боловч Гитлер харин эсрэг бодолтой байлаа. Тэрээр Их Британитай дайтахаас илүү найрамдахыг хүсэж байсан юм.

“Далайн арслан” ажиллагааны хамгийн гол зорилго нь Германчууд Английн далайн хоолойг тэр чигт нь мэдэлдээ оруулах явдал байлаа. Гэвч  уг ажиллагааны эхлэл анхнаасаа тийм ч таатай байсангүй. Гаргаж буй үйлдэл болон ярьж буй бүхэн нь Гитлер уг төлөвлөгөөг тийм ч таатай дэмжихгүй гэдэг нь илт байсан байна. Түүнчлэн Германы цэргийн дээд удирдлагууд Их Британыг буулгаж авах өөр өөрийн санаатай байсан юм. Жишээлбэл Германы усан цэргийн флотын дэд адмирал Erich Reader эхлээд Их Британы баруун бүсийн тэнгисийг бүслэлтэнд оруулж бүх гадаад худалдаанд нь хориг тависнаар Англи улс эдийн засгийн гүн хямралд орно гэж итгэж байв.

Тэгвэл дийлэнхи Германы генералууд  задгай тэнгист том тулаан хийж Их Британы эзэн хааны флотыг бут цохиж зүүн Английн эрэгт 100,000 явган цэрэг оруулж хуурай газрын дайралтаар хот тосгодуудыг нь ээлж дараалан эзлэхийг хүсэж байсан юм. Гэхдээ ямар ч арга замаар байсан ямартай ч Германы удирдлагууд бүгд л тухайн цаг үед Их Британыг нэн тэргүүнд эзлэхийг хүсэж байлаа.  Өөр өөрийн санаа бодолтой олон хүмүүсийг энэ л зорилго нэгтгэж байсан юм. Гэвч эцсийн шийдвэрийг Гитлер л гаргана. Гитлерийн зөвшөөрөлгүй бол Их Британыг эзлэх нь хоосон мөрөөдөл болон хувирах байлаа.

Гитлер Саксончуудын арлыг эзлэх нь хамгийн сүүлийн арга ядсан сонголт хэмээн бодож байсаныг түүх гэрчилдэг. Тэрээр Их Британитай дайтахыг үнэн голоосоо хүсэхгүй байв. Бүр тэрээр нэгэн удаа “Их Британи нь оршин байх түүхийн бүхий л хугацаандаа дэлхий дахинд соёл иргэншлийг цогцлоож ирсэн түүхтэй, энэ нь тухайн үндэстний гайхамшигтай чанар” хэмээн хэлж байсан удаатай. Гэвч 1940 оны 6-р сард Их Британи түрүүлж энхийн гэрээг цуцалсан түүхтэй. Чухам энэ л мөч Гитлерийн удаан хугацаанд хойшлуулсан “далайн арслан” ажиллагааг эхлүүлэхэд хүргэсэн байдаг.

sea lion (2)

Германы сөнөөгч онгоц Me-110  Английн сувгийн дээгүүр дайны ажиллагааны үеэр нисэж буй нь.

“Далайн арслан” ажиллагаа эхэлснээр Германчууд хүсээд байсан Английн хоолойд бүрэн хяналт тогтоох боломжтой болох нь улам бүр баттай болж эхэллээ. Германы удирдлагууд үнэхээр ядах юмгүй Английг буулгах шинжтэй байв. Энэ ажиллагаа нь дан ганц усаар хязгаарлагдаагүй бөгөөд Их Британы агаарын бүсийг Германы сөнөөгчид бүрэн ноёрхож чадаж байлаа. Английн үүлэрхэг тэнгэрт хас тэмдэгтэй онгоцнууд эргэлдсэнээр Английн эзэн хааны агаарын хүчин эх газраасаа цухуйж ч чадахгүй хөөрхийлөлтэй байдалд хүрсэн юм. Үүний үр дүнд Германы усан флот Английн далайд зоргоороо эрх мэдлээ тогтоож байлаа.

sea lion (3)

Dunkirk-ын нүүлгэн шилжүүлэлтийн үеэр авсан зураг

Германчууд ын уламжлалт агаарын байлдааны төлөвлөгөөг  “Luftwaffe” гэж нэрлэдэг байсан бөгөөд Dunkirk-т агаарын тулаан хийсний дараа Германы агаарын хүчинтэй энэ дүйцэж тулалдах онгоцнууд дэлхий дээр байхгүй гэдэгтэй дэлхий нийтээрээ санал нийлсэн байлаа.

Их Британы Агаарын хүчин болон эх газрын арми хоёул Германчуудын өмнө дэндүү хүчин мөхөсдөж байв. Харин эзэн хааны тэнгисийн флот л ганц найдвар болж үлдсэн юм. Мөн стратеги болон геополитик, эдийн засаг гэх мэт бүхий л бусад хүчин зүйлсээрээ Герман хавь илүү байлаа. Тэд хэдийнээ Бельги, Голланд, Францыг эзэлчихсэн байсан бөгөөд Европт үлдсэн хамгийн сүүлчийн дайсны цэргийн томоохон хүч нь Их Британи л байлаа.

Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй. Ххэсэг хугацааны дараа гэнэтийн явдал болох нь тэр.  Их Британитай хийж буй дайнд Англичууд Германы нууц кодыг тайлж уншиж сурсанаар боломжит агаарын дайралт бүрийг нь амжилтгүй болгож хориглосон хамгаалт хийж сурсан юм. “Далайн Арслан” ажиллагаа сунжирч цаг хугацаа их алдах шинжтэй болов.

Мөн түүнчлэн Их Британы эрэгт явган цэрэг буулгах гэхэд Английн эзэн хааны усан цэргийн флот хэтэрхий хүчирхэг байсан тул боломж олгохгүй байлаа. Хэдий Англичууд Герман руу довтлож чадахгүй байсан боловч Германчуудын дайрсан дайралт бүрийг няцааж байгаа явдал нь өөрсдөд нь ихээхэн хохирол учруулж байв. Иймд Гитлер “Далайн Арслан” ажиллагааг удаашруулахаар шийдэж дийлэнхи хүчээ эргүүлэн татсан байна.

Учир нь гэвэл цаг үе тэгэж таарсан бөгөөд “далайн арслан” ажиллагаанаас хасагдсан цэргийн анги нэгтгэлүүд Зөвлөлтийг эзлэх зүүн фронт руу дайчлагдаж эхлэв. Чухам агуу уудам Орос орныг эзлэж тэр их баялагийг Германы түүхий эдийн эх сурвалж болгоход Гитлер бүх анхаарлаа хандуулах нь тэр.

Удааширсан дайны эцэст зүүн фронтод Оросууд ялалт байгуулж эхэлснээр “далайн арслан” ажиллагаа бүр мөсөн зогсож Герман бүх хүчээ эх газарлуу татан ЗХУ-ын эсрэг оршихуй эс оршихуйн төлөөх тулаан хийсэн түүхтэй. Чухамдаа бол дэлхийн хоёрдугаар дайны түүхийг ЗХУ л эргүүлж чадсан юм.

Share319Tweet164

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds