Өсвөр насны хөвгүүд нэгийгээ х.утгалж, хүнд г.эмтээсэн гэх х.эрэг уржигдар /2021.09.09/ Говь-Алтай аймагт гарчээ. Тодруулбал тус аймгийн харъяалалтай 15 настай М нь 16 настай эрэгтэй Ж-г хэд хэдэн удаа х.утгалж хүнд г.эмтээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл х.эрэг гарахаас өмнө хүүхдүүд хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаатай байсан байна. Х.охирогч хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэвлий болон өгзөг хэсэгтээ х.утганы гүн ш.арх авснаас их х.эмжээний ц.ус а.лдаж, шокын байдалтай хүргэгдсэн аж.
Х.эрэгт холбогдсон 15 настай хүүгийн ар гэрт болсон явдлыг дуулгасан бөгөөд ц.агдаагийн байгууллагаас дуудаж, байцаалт мэдүүлэг авсан гэх мэдээлэл байна.
Х.утгалуулсан хүүгийн биеийн байдал хүнд, хэвлийн шарх нь дотор эрхтэнг ноцтой гэмтээсэн байж болзошгүйг эх сурвалж хэллээ.