• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Германы хамгийн хүчирхэг 6-р армийн мөхөл

Германы хамгийн хүчирхэг 6-р армийн мөхөл

1941 оны 6-р сард Гитлер ЗХУ-д гэнэтийн бэлэг болгон Вермахтын армийн цэргүүдийг тэдний нутгийн зүг илгээв. Тэд ч үүргээ тун гүйцэтгэж эхний жил гэхэд олон мянган шоо дөрвөлжин газрыг эзэлж ЗХУ-ыг тун хүнд байдалд оруулж чадав.

1942 оны 8-р сард Германы 6-р арми Оросуудыг Волга гол хүртэл түрэн ухрааж Зөвлөлтийн аж үйлдвэрлэлийн амин судас болсон газрыг эзлэхэд тун ойрхон ирэв. Улмаар Москва ч хаяанд харагдаж байсан боловч зорилгоо биелүүлэхийн тулд нэн даруй эзлэх ёстой ганц хот байсан нь Сталинград байлаа.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

0

Сталинградыг эзлэх нь стратегийн хувьд маш том давуу тал байснаас гадна Гитлерт хувийн асар том амбиц, ашиг сонирхол байсан аж. Учир гэвэл Сталинград хот нь Зөвлөлтийн их удирдагч Сталины нэрээр нэрлэгдсэн тул уг хотыг эзлэхийг туйлын их хүсэж байсан юм.

00

Тиймдээ ч аль аль талууд уг хотыг алдахгүйн тулд хамаг бүхний дайчлан тулалдаж байлаа. 1942 оны 9-р сар гэхэд тус хотыг Германчууд их буугаар, агаараар, танкаар гэх мэт бүхий л хүнд зэвсгээр зогсоо зайгүй галлаж байв. Үүний үр дүнд тус хотод бүтэн барилга бараг үлдээгүй бөгөөд яг үүнийг нь Зөвлөлтүүд давуу тал болгон хотод дотроо илүү чадварлагаар тулалдаж эхэлсэн байдаг. Харин Германы давшилт ямар ч амьгүй, сүлдгүй болж эхэлсэн байна.

1

Тухайн оны 11-р сар гэхэд Германы арми Волга голоор тун амжилттай тулалдаж Оросын цэргийн бүрэлдэхүүнийг бүрэн шахаж чадсан юм. Гэвч тус тулаан тун зэрлэг байлаа. Хүмүүс бүгд ёс суртахуун, зөв буруу үйлийн үнэлэмж, нэр тэр гээд бүхий л зүйлээ умартан яг л араатнууд мэт бие биенээ устгаж амьд үлдэхийн төлөөх аймшигт тэмцэл болон хувирсан аж. Гэвч 1942 оны 11-р сарын 19-ны өдөр маршал Георгий Константинович Жуков “Уранус” хэмээх ажиллагаа эхлүүлэв.

Алс дорнодоос татагдсан 2-р фронт ойр орчмын 80 км газруудыг Германчуудаас чөлөөлж Сталинградад нэмэлт хүч болон очиж Германчуудын эсрэг сөрөг довтолгоон анх удаа хийлээ. Энэ нь өвлийн хүйтэнд туйлдсан байсан Германчуудын сүнсийг зайлуулсан явдал болж тэд томоохон цохилтод өртсөн юм.

2

Яг энэ үед Германы 6-р армийн командлагч Паулас дээд удирдагч Адольф Гитлерт Сталинградын армийн цэргүүдийг ухрааж Волга голд аваачин Германы баруун бүсийн цэргийн нэгдэлтэй нэгтгэн хүчийг нь зузаатгах нь зүйтэй гэсэн боловч Гитлер түүний үгийг үл тоож “ухралгүй тулалд” хэмээх улайрсан тушаал өгсөн байдаг. Гагцхүү Гитлерийн энэ шийдвэр л улс орны хувь заяаг үндсээр нь өөрчилсөн байх магадлалтай.

9

Ийнхүү урт удаан үргэлжилсэн Сталинградын тулалдаан 1943 оны 2-р сард Германы 6-р армийн удирдагч генерал Friedrich Паулс өөрийн 90 мянган цэргийн хамт бууж өгснөөр дуусгавар болсон юм. 1942 оны 6-р сард Германчууд өөрсдийгөө гарцаагүй ялна гэж үзэж байсан бол Сталинградын тулалдааны дараа бүх зүйл өөрөөр эргэж байгааг Гитлео ойлгож эхэлжээ. Тус тулалдаанд Герман, Румын, Итали, Унгарын 800,000 гаруй цэргүүд амиа алдаж 91 мянган цэрэг амьдаараа олзлогдсон байдаг.

Германы 6-р арми бүхэлдээ үгүй болсон нь энэ. Харин амьд үлдсэн 91 мянган цэргээс 1945 он гэхэд ердөө 5-6 мянган хүн л эргэж эх орондоо очиж чадсан юм. Тэгвэл тус тулаанд Зөвлөлтийн улаан арми 1,100,000 гаруй цэргээ алдаж 40,000 энгийн иргэн үхсэн гэх судалгаа гаргасан юм.

10
Share269Tweet168

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds