Бага насны хүүхэд өчигдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон тул эрэн хайж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, есдүгээр сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим ХУД-ийн 16 дугаар хороо Тайнын 2-4 тоотод Баатарсүрэнгийн Энэрэл хэмээх охин гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Охин 10 настай бөгөөд алга болох үедээ цагаан өнгийн цамцтай, гадуураа цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй, хар өнгийн өмдтэй гарсан байна. 160 сантиметр орчим өндөртэй, 40 орчим кг жинтэй, бор өнгийн үстэй шар царайтай.
Тухайн охины талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 94255683 дугаарын утсаар өгнө үү.
Өчигдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 10 настай охиныг эрэн хайж байна