АТГ-аас төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгээд байна. Тэгвэл Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхаас эхлэн олон нийтийн анхаарлыг татах болсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн ХОМ-ийг хүргэе.
Мэдээллийн эхэнд түүний гэр бүлийн гишүүн орлого 2020 онд тэрбум хол давсныг онцлох дурьдах хэрэгтэй.
Тодруулбал, Д.Сарангэрэл гишүүн 2020 онд 34 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүд нь НЭГ тэрбум 323 сая төгрөгийн орлого олжээ. Гишүүний гэр бүл 2019 онд 397 сая төгрөгийн орлоготой байсан ч жилийн дотор хэд дахин нэмэгдсэн байна.
Тэднийх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний зориулалтын талбайтай. Үүнийгээ 677 сая төгрөгөөр үнэлсэн байна. Гишүүний хувьд 2016 онд 102 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол 2020 онд 495 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.
Д.Сарангэрэл гишүүний болон гэр бүлийнх нь гишүүдийн нэр дээр Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-иуд бүртгэлтэй байна.