Өвөрхангай аймгийн Өлзийт сумд ц.агдаагийн алба хаагчийн биед халдаж, дүрэмт хувцсыг урж танхайрсан гэх х.эрэг өчигдөр /2021.09.27/ болжээ. Тодруулбал, 27 настай эрэгтэй Ц нь алба хаагчийн х.ууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, ийн танхайрсан байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар албан хаагчийн биеийн байдал хэвийн байгаа аж. Х.эргийг өдгөө Өвөрхангай аймаг дахь ц.агдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын ц.агдаагийн х.элтэст шалгаж байгаа аж.
Нурууны мэдрэлийн хүнд өвчинд шаналж байсан Б.Мөнхбаяр н.ас б.арлаа. Түүний эхнэр н.Уранзаяа цахим хуудастаа “Чи минь хайрын дээд, ухааны ундарга, хүч чадлын гайхамшиг миний бүхэл ертөнц байсан юм шүү. Одоо чи минь өвчин шаналалгүй тайван нойрс доо” хэмээн бичсэн байна.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.