Сүүлийн үед төрийн албан хаагчид ажлаасаа олноороо халагдах болсон нь ар гэрийн амьдралд нь ямар хүндээр тусч байгааг харуулсан нэгэн х.эрэг өчигдөр болжээ. Cуманд ажлаасаа халагдсан төрийн албан хаагч эмэгтэй өөрийгөө ш.атаажээ. Тэрээр тус сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байжээ.
Т хэмээх энэ эмэгтэй сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг нэгэн байжээ. Хоёр хүүхдийнх нь нэг нь өрх тусгаарласан нөгөө нь оюутан байжээ.
Энэ х.эрэг явдалд талийгаачийн ар гэрийнхэн нь ихэд г.омдолтой байгаа гэнэ. Бид энэ асуудлыг тодруулахаар талийгаачийн дүүтэй холбогдоход талийгаачид ар гэрийн эр нөхрийн ямар нэг дарамт байгаагүй.
Тэрбээр хувь хүний хувьд даруу төлөв ааштай маш сайн хүн байсан. Өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан. Ингээд гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны д.арамтад орсон. Гуравдугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гарч тэр өдрөөс хойш сэтгэлээр унаж явсаар өчигдөр ийм х.эрэг мандлаа гэсэн юм.