ЛИД: Энэ бол хүний эрх, эрх чөлөөний нүүр царай болсон Европын орнууд ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө ямар аймшигт аргаар сэтгэлийн таашаал авдаг байсны томоохон нотолгоо юм. Харин үүнийг халах эхлэлийг тавтсан хүнийг та хэн гэж бодож байна?
Хүнээр наадагчид буюу “хүний хүрээлэн”
Хүн энэ амьдралд ямар ч зүйлээс таашаал авч, сэтгэл ханамжийг мэдэрч болно. Нийтлэг хүмүүс буюу нийгмийн олонх тухайн цаг үед тренд болж буй зүйлээс ихэнхдээ таашаал авдаг. Гэвч эртний Ромын мэсчин боолууд бие биенийгээ хөнөөж цустай нь хутгаж толгойг нь таслахыг хараад тухайн цаг үеийн хүн төрөлхтөн таашаал авч хөгжин цэнгэдэг байсан. Энэ үзэгдэл бол өнөөгийн нийгэмд хэрхэвч хүлээн зөвшөөрөгдөхгүйгээс гадна гаж донтой алуурчдаас өөр хэн ч таашаал авахгүй. Тиймээс сэтгэл ханамжийн хэмжүүр ч цаг үеэ даган өөрчлөгдөж иржээ.
Тэгвэл дэлхий ертөнцийн аж үйлдвэрийн 1 болон 2-р хувьсгал цөм Европ тивд гарсан. Европ гэдэг нь зогсолтгүй эргэх хүч, өөрөөр хэлбэл шинжлэх ухааны өлгий нутаг гэж хэлж болно. Тэд шинжлэх ухааны хүчээр өөрсдөөсөө хүч дорой Африк тивийг колоничлох явцдаа Европын хүн ардын сэтгэлийн таашаалын төлөө нэгэн зүйл хийхээр шийдсэн нь “хүний хүрээлэн” байлаа. Энэ нь Европын хүмүүсийн огт харж байгаагүй нийгэмшээгүй өнгөт арьст боолууд, улаан арьст индианчуудыг яг л амьтан шиг торонд хорьж тал бүрээс нь цагаан арьстнууд харж өрөвдөх нь өрөвдөж, шоолох нь шоолж, хооллох нь хооллохыг хэлжээ. Хамгийн гол нь энэ санааг тухайн цаг үеийн элитүүд нь гаргаж олонхоороо дэмжин ард түмэн нь таашаасан учир 150 гаруй жилийн турш цагаан арьстнууд хэд хэдэн үеэрээ сэтгэлийн таашаалыг уг зүйлээс мэдэрч амьдарсан байна. Гэвч энэ бүхэн өнөөдрийн хүн төрөлхтний төсөөлөлд бууж чадах болов уу? Ер нь Европчууд өөрсдийнх нь өвөг дээдэс энэ бүх гажиг санаануудыг цөм гаргаж байсан гэдгийг өнөөдөр мэддэг болов уу?
1800 онд хамгийн анх Африк тивийн овог аймгуудаас генийн гажигтай хүмүүсийг цуглуулж Европт авчирч байснаас 130 жилийн дараа буюу 1830 онд Германы удирдагч Адольф Гитлер улс төрд эрх мэдэлтэй болсон даруйдаа Герман улсад байгаа бүх хүний хүрээлэнгүүдийн үүд хаалгыг хаасан байдаг. Учир нь энэ зүйлд гоо зүйн мэдрэмж гэж огт байхгүй үнэхээр ой гутмаар бүдүүлэг, заваан зүйл гэж үзэн капиталист гахайнуудын таашаал авдаг эртний хоцрогдсон бүдүүлэг арга хэмээн зарласан түүхтэй. Гитлерийн уг өөрчлөлтөөс хойш Европ болон АНУ даяар хүний хүрээлэнгүүдийг хаах ажил эрчимтэй өрнөсөөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүний хүрээлэнг 1958 онд Бельги улсад хаасан байна. Ингээд бодоход өнөөдөр бидний нийгмээрээ таашаал авдаг зарим нэг зүйлсийг ч 100 жилийн дараа бидний хожмын үр сад жигшин зэвүүцэж, хүний ёсноос гажууд гэж хэлэх нь ойлгомжтой юм. Үүнийг би биш хүн төрөлхтний туулан өнгөрүүлсэн түүхэн замнал гэрчилж байгаа аж.