Дэлхийн хоёрдугаар дайны явцад хамгийн аймшигтай харгислал үйлдэж байсан улс бол яах аргагүй Япон юм. Их Наран Улсын эзэн хааны арми Хятадын газар нутгийг эзэлсэн даруйдаа жинхэнэ бурхангүй газрын бумба галзуурна гэдгийг утгаар нь хэрэгжүүлсэн үндэстэн байлаа. Тэд зүгээр л уйдах төдийд, зугаагаа гаргахын тулд хүмүүсийн алтан амийг хөнөөдөг байв.
Дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийг үр хөндөлт хийж эхээс нь салган туршилтад оруулж олон төрлийн шавж хорхойнуудаас шинэ төрлийн вирус гарган Хятад хүмүүст халдаан олноор нь үхүүлж ч байлаа. Япончууд тун аюултай үхлийн вирусийг халуун орны олон төрлийн шавжаас гаргаж аван үүнийгээ Хятадууд дээр амжилттай туршсан байдаг.
Уг туршилт амжилттай болсон тул 1945 оны намар АНУ-ын эсрэг хэрэглэхээр эзэн хаан нь зөвшөөрч гарын үсэг зурж уг төлөвлөгөөгөө “шөнө дунд интоор цэцэглэнэ” хэмээн нэрлээд байв. Үүнийг нь АНУ-ын тагнуулын ерөнхий газар олж мэдсэнээр асар хурдтайгаар хоёр ч атомын бөмбөг унагааж Японыг сөхрүүлсэн түүхтэй.
Тухайн үед Хонг Конг Их Британы мэдэлд байсан боловч Япончууд Их Британитай дайн зарлалгүйгээр Хонг Конгийг эзэлсэн байдаг. Иймд холбоотны хамгийн ойрын нэгдэг Сингапурын аралд л тухайн үед байрлаж байв. Яг дайны эхний жилүүдэд Япончууд эх газарт нэгэнт ноёрхлоо тогтоосон тул тэднийг хэн ч зогсоох боломжгүй байсан гэдэг. Тэд энгийн иргэн дээр дадлага сургуулилт хийдэг байсан бөгөөд эрүүдэн шүүх сургуулилтыг ямар ч буруугүй хүмүүс дээр зовж үхтэл нь хийж таашаал авдаг байлаа.
Түүнчлэн хамгийн аймшигтай нь энгийн хулс эсвэл мануухайгаар бай хийх боломжтой боловч заавал амьд хүмүүсийг олон метрийн зайд нүдийг нь боон хөдөлгөөнгүй суулгаж тэднийг буудан сургуулилт хийдэг байв. Хэрэв толгойд нь онвол оноо авч дараачийн хүнийг нь авчиран дахин бай болгож ээлж ээлжээр нь буудан хөнөөдөг байжээ. Хэрэв гэдэс зэрэг бусад газраа оногдсон бол тэдгээр хүмүүсийг ард нь ухсан том нүхэнд амьдаар нь шидчихдэг байв. Тэндээ хүмүүс хэсэг тарчилж байгаад сургуулилт дуусах үед бүгдийг нь амьдаар нь булдаг байсан тухай баримт өнөөдөр нэгэнтээ ил болсэн байна.
Гэвч Япончууд зөвхөн Хятадуудыг ч биш Америк, Их Британи, Орос цэргүүдийг хүртэл уг тоглоомынхоо золиос болгодог байлаа. Гэвч олзны цэргүүдээр ихэнхдээ маш хүнд нөхцөлд газар шорооны ажил хийлгэн тураалд нь оруулж өөрсдийг нь өлсгөж үхүүлдэг байжээ. Энэ нь олон улсын тавцанд хоригдлуудын амийг хөнөөгөөгүй бөгөөд өөрсдөө тэжээлийн дутагдлаас болж үхсэн хэмээн тайлбарлахад илүү дөхөм байдаг байв.
Дэлхийн хоёрдугаар дайны турш Японы эзэн хааны арми 4-6 сая Хятад хүмүүсийг хоморголон устгасан гэх судалгааг НҮБ гаргасан байдаг. Энэ нь хүн ам олонтой улсын хүмүүс ямар дуусах биш хэмээн тэднээр дураараа тоглосны нотолгоо юм. Иймдээ ч Хятадууд Монголчуудаас илүү Япон хүмүүст илүү дургүй байдаг аж.