Эрэн сурвалжлах сэтгүүлчид “Пандорагийн баримт”-ыг гэгчийг дэлгэлээ. Энэ удаад 100 гаруй тэрбумтан, дэлхийн 35 удирдагч, 400 төрийн албан тушаалтны оффшор гүйлгээг илрүүлжээ.
Үүнд Монгол Улсаас “Пандора баримт”-д Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг багтсаныг зарласан байна. Улмаар Ч.Сайханбилэгийн ОХУ-ын Төрийн өмчит Ростек компанитай холбоотой гэх асуудлыг тодотгожээ
Сануулахад, Монгол Улс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг, ОХУ-ын Ростек компани 49 хувийг эзэмшдэг байв. Харин 2016 оны зургадугаар сард буюу Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс 51 хувийг, Монголын компани 49 хувийг эзэмшихээр болж байв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм.