ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, өнгөрөгч шөнө жижүүрийн ээлжиндээ амьсгал хураасан тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, талийгаач нь дөрвөн өдөр амраад, нэг шөнө жижүүрлэхдээ гэнэт зүрх нь зогссон байж болзошгүй гэх мэдээлэл бий.
Гэвч т.алийгаачтай хамт ажиллаж байсан гэх эх сурвалжаас “Т.алийгаач эмэгтэйчүүдийн төрөх тасгийн Эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байсан. Тухайн тасаг, эмнэлгийн эмч нар стресс, ажлын ачааллаа дийлэхгүйд хүрч олноор ажлаасаа гарсан байна.
Иймд үлдсэн эмч, ажилчдад ажлын ачаалал их иржээ. Эмч нар дөрвөн өдөр ажиллаад нэг шөнө жижүүрлэнэ гэх ч, үнэндээ түүнээс урт цагаар ажиллаж байсан” гэх мэдээллийг өгч байна.
Харин албаны эх сурвалжаас х.эргийг тодруулахад: “Тухайн х.эрэг өнөөдөр /2021.11.03/ өглөө гарсан. Талийгаач ажлын байрандаа а.мьсгал х.ураасан байдалтай олдсон. Зүрхний шигдээс байж болзошгүй гэх таамаг байгаа ч, одоогоор тодорхойгүй байна. Хэргийг Б.аянгол дүүрэг дэх ц.агдаагийн нэгдүгээр х.элтэст ш.алгалтын ажиллагаа эхэлсэн” гэв.
Эрүүл мэндийн яамнаас хэвлэлд “Өнгөрсөн шөнө сэхээний тасгийн эмчийн зүрх нь гэнэт з.огсоод нас б.арсан х.арамсалтай х.эрэг гарсан. Ээлжийн тасгийн жижүүр эмч байсан учир дөрөв хоног амраад нэг өдөр ажилладаг байсан. Тиймээс ажлын ачаалал нөлөөлөөгүй. Тухайн иргэн зүрхний суурь өвчтэй байсан байх” гэх тайлбарыг өгөөд буй юм.