Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс у.наж н.ас б.аржээ.
Тэрээр аймгийн төв дэх орон сууцны дээрээс үсэрч а.миа х.орлосон байжээ. Одоогоор х.эргийг аймгийн ц.агдаагийн г.азар ш.алгаж байна.
Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, тус цэргийн албан хаагч нь цэрэгт явах сонирхолгүй байсан гэнэ. Түүний ээж нь 339 дүгээр цэргийн ангид тогооч хийдэг байсан аж. Улмаар аав ээжийн ш.ахалтаар цэрэгт явсан байж болзошгүй юм байна. Үүнийг ц.агдаагийн байгууллагаас шалгалтын ажил хийж тогтооно гэв.
Хүнсний дэлгүүрүүдийг 07.00-22.00 цаг хүртэл ажиллуулж байсныг нийслэлийн Засаг даргын захирамжаар 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргажээ. Нийслэлийн Засаг даргын захирамж есдүгээр сарын 27-нд гарсан байна.
Цар тахлын дэглэмийг сулруулж арваннэгдүгээр сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй эхлүүлэх шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл үүнтэй уялдуулан хүнсний дэлгүүрийн ажиллах хуваарийг энгийн горимд шилжүүлсэн байна.