“SM медикал” гэх эмнэлэгт бэлэг э.рхтэн т.омруулах болон хамар тэгшлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас б.арсан байна. Уг асуудлаар түүний ар гэр гомдолтой байгаа талаар талийгаачийн төрсөн ах нь хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.
“SM медикал” эмнэлэг “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Уг эмнэлэгт нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд ороод мөн а.мь на.саа а.лдаж байсан нь 2019 онд юм.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг сайн ажиллаж байгаа.
Бид энэ онд архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх эмнэлгийг ашиглалтад оруулсан. Мөн Баян дахь эмнэлгийнхээ орны тоог нэмсэн. Хүүхдийн мөнгө өгч эхэлсэн өдрүүдэд архины борлуулалт нэмэгддэг.
Тиймээс нийгмийн асуудлаа халамжийн бодлоготой уях шаардлагатай байна” гэлээ. ийн мөнгө олгож эхэлсэн өдрүүдэд архи худалдаалахыг хориглолоо