Өнгөрсөн амралтын өдрөөр Майдар гэгээний хийдийн 17 дугаар хамба лам Монгол Улсын Их наран хутагт гэгээнтэн хэмээн нэрийдсэн Мягмарын Базарсад баруун аймгуудаар явж ган чиг тайлсан гэх мэдээлэл тархсан.
Энэ үеэр түүнийг Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн ц.агдаагийн х.эсэг ёслол төгөлдөр хүлээн авч буй дүр зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, Монгол Улсын х.ууль х.яналт ямар түвшинд байгааг харууллаа хэмээн иргэд шүүмжилсээр байгаа юм. Тэгвэл энэ их шүүмжлэл, хатуурхалд эгдүүцсэн “Монгол Улсын ц.эргийн ер.өнхий газрын гэгээнтэн” Их наран хутагт Мягмарын Базарсад өөрийн цахим хуудсанд ийнхүү бичжээ:
“Хүний нутгийн б.урханд мөргөж болдоггуй бол Бурхан багшаас эхлээд өөрийн тань гэр оронд /жаазанд/ бий…Тухайн орны зурагдсан бу.рханууд баатар жанжин, аль ч оронд нийцсэн х.үчирхэг хүмүүсийн дүртэй байдаг..
Хэн х.үчирхэг амьдарч, алдаршиж чадсан нь бурханд дүрээ мөнхөлдөг. Ганц Хятад биш дэлхийн олон улсад намайг хүндэлдэг шүтдэг олон хүмүүс бий…
Тэд нарын тахидаг бурханд би бүгдэд нь мөргөдөг. Өөрийн тахих ёстой үндэсний бурхан болох Чингис хаан, Өулэн ээж, Шүгдэн сахиус, Өндөр гэгээн Галдан бошигт хаан гэх мэт бусад үнэт зүйлээ хогруу хаясан дээгуур нь алхаж гишгэж явдаг хөл толгойгоо олдоггүй байж хүнийг яасан дураараа шүүмжилдэг юм бэ…” гэжээ.