• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хятадууд монголыг зориуд covid-19 тараах гэж оролдож байна гэж буруутгав

БНХАУ-ын эрхшээлд орох магадлалтай орны нэгээр Монголыг нэрлэлээ

Хятад өвлийн олимпийг зохион байгуулахад саад болж буй цар тахлын халдварт Монголыг буруутгав гэх гарчигтай нийтлэл АНУ-ын “Breitbart” мэдээллийн сайтад гарсныг орчуулан хүргэж байна.

Монголоос импортолсон барааны гадаргаас авсан дээжинд covid-19 илэрсэн талаар Хятадын эх сурвалж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүний дараа Хятадын Коммунист намын эрүүл мэндийн албаныхан Шанхайгаас эхлэлтэй сүүлд эх газарт дэлгэрсэн халдвар нь гадаадын орноос импортлогдсоныг онцлон мэдэгджээ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Хятадад өнгөрсөн аравдугаар сараас хойш 34 мужийн хэмжээний бүс нутгийн 20-д нь Covid-19 халдвар дахин гарсан. Энэ нь Коммунист нам байгуулагдсаны ойг тэмдэглэх үеэр Шанхайгаас тус улсаар аялсан бүлэг хүмүүстэй  холбоотой болохыг тогтоосон аж. “Улаан аялал жуулчлал” буюу коммунист түүхэн дурсгалт газруудаар аялж, намын дарга нарт мөргөх уламжлал нь өвчний тархалтыг улам даамжруулсан гэж үзэж буй.

Хятадын Засгийн газар 2019 оны сүүлээр анх цар тахал гарснаас хойш халдварын тархалтыг зогсоож чадсан ч өнгөрсөн аравдугаар сард дахин дэгдэлт гарсан. Халдварын энэ давалгаа Энэтхэгт анх бүртгэгдсэн “дельта” хувилбараар үүсгэгдсэн учир гадаадаас импортлогдсон гэж Хятадын албаныхан үзэж байгаа аж.

Тэгвэл өнгөрсөн Пүрэв гаригт Өвөрмонголын бүс нутагт Монгол Улсаас импортлон авчирсан бараанаас Covid-19 илэрснийг мэдээлсэн. Үүнээс дүгнээд тус улсад гарсан дэгдэлт нь халдвартай бүтээгдэхүүнээр зөөвөрлөгдсөн гэж үзжээ. Эрээн хотын таван оршин суугч Монголоос бараа  импортолсноо Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах багт мэдээлж, шинжлүүлэхэд халдвар илэрсэн аж. Улмаар эрүүл мэндийн албаныхан халдвар импортлогдохоос сэргийлэн гадаадаас бараа импортлохоо зогсоохыг уриалсан болохыг “Global Times” мэдээлжээ. Тиймээс өвлийн олимпийг халдваргүй зохион байгуулахад Монгол эрсдэл учруулж байна гэж Хятад үзэж байгаа аж.

Халдвартай гадаргуугаар өвчлөл тархах магадлал бага гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн юм. Гэвч Хятадын албаныхан аравдугаар сараас хойш гарсан дэгдэлтийг импортлогдсон гэж үзэж байгаа аж.

Монголтой хил залгаа Өвөрмонголд цар тахлын халдвар гарч, хөл хорио тогтоон, бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Гэхдээ Хятадын албаныхан Хятадад гарсан халдвар нь ганц эх үүсвэрээс тархаагүй гэдгийг мэдэгдэж байгаа. Тодруулбал, Хятадын Хэйхэ хотод гарсан халдварын эх үүсвэр нь тодорхойгүй буюу Өвөрмонгол, Гансу мужтай холбоогүй аж. Хэйхэ хот нь ОХУ-тай хил залгаа Хэйлунжян мужид оршдог.

Бээжин хотноо 2022 оны өвлийн Олимп эхлэхээс ийнхүү гурван сарын өмнө цар тахлын халдвар дэгдээд байна. Бээжин нь цар тахлын халдвараас сэргийлэх хатуу хариу арга хэмжээг авч байгаа. Улмаар өнгөрсөн сард болох ёстой байсан Бээжингийн марафоныг халдвараас сэргийлэх үүднээс цуцалсан. Мөн Шанхайн Диснейлэндэд  халдвар бүртгэгдсэнээр үйл ажиллагааг нь зогсоож, тэнд байсан 34 мянган хүнийг шуурхай шинжилгээнд хамруулжээ.

Цар тахлын халдвараас гадна хүний эрхийг зөрчиж, геноцид үйлдэж байгаа гэх хэргээс үүдэн Бээжингийн өвлийн олимпийг бойкотлохоо зарим орон, тамирчид мэдэгдээд буй.

Тодруулбал, АНУ-ын засгийн газар болон хүний эрхийн төлөөх олон байгууллага төвөд, уйгуруудыг хүмүүжүүлэх төвд хорьж, хөдөлмөрийг нь мөлжиж, тарчлаан зовоож байгааг баримтаар мэдээлсэн. Харин Олон улсын олимпийн хорооноос Бээжингийн олимптой холбоотой геноцидын талаар ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзжээ.

ЭХ СУРВАЛЖ: BREITBART

Share247Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds