Өнгөрөгч аравдугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ХХК нь баарны нээлтэд зориулан оролцогчдын дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уусан тоогоор мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулжээ. Улмаар оролцогчид олон төрлийн найрлага бүхий согтууруулах ундааг нэг дор, их хэмжээгээр, богино хугацаанд, хольж х.эрэглэх болзлыг тулгаж, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан х.эрэгт холбогдсон байна.
Тухайлбал, нэр бүхий найман төрлийн согтууруулах ундааг нэг дор угсруулан их хэмжээгээр уулгаснаас 39 настай иргэн спиртийн агууламжийн хурц хордлогын улмаас н.ас барсан байна.
Тухайн тэмцээнийг зохион байгуулсан гэх шүүгдэгч: “…Тухайн тэмцээнийг олон хүнтэй ярилцаж, урьдчилан тохирч зохион байгуулсан. Архины бакалны хэмжээгээр л архи, дарсыг хундагалсан. Би тэмцээнийг зарласан ч, тэмцээнд оролцох саналыг талийгаач өөрөө гаргасан байх л даа. Хэдий хэмжээний архи уугаад хүн нас барахыг би мэдэхгүй. Хохирогчийн х.ууль ёсны төлөөгчид нийтдээ 32 сая төгрөг төлсөн байгаа. Үүнд суудлын жижиг тэрэг оролцуулан тооцсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэжээ.
Ш.үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн задлан шинжилгээний онош: Спиртийн агууламжийн хурц хордлого, цусанд 4.9% спиртийн агууламж илэрсэн, ходоод нойр булчирхай цусархаг үхжил, олон эрхтэний дутагдал, элэг уушгины архаг үрэвсэл, ц.огцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач нь элэг, уушгины архаг үрэвсэл эмгэгтэй байна. Энэ нь ү.хэлд нөлөөлсөн байж болно. Ш.үүх химийн шинжилгээгээр эмийн бодис илрээгүй. Цусанд спиртийн агууламж 4.9 % илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна” гэжээ.
Талийгаач нь 39 настай. Эхнэр, гурван хүүхдийн хамт аж төрдөг байжээ.
Чингэлтэй дүүргийн Э.рүүгийн х.эргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-ыг Э.рүүгийн х.уулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний а.мь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт х.эрэг үйлдсэнд тооцож, х.орих я.л оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Э.рүүгийн х.уулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихаар шийдсэн байна.