УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очсон талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ.
Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хорих ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” хэмээсэн байна.
Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мянган тонн нүүрс экспортлохоор төлөвлөжээ. Үүнээс оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мянган тонн нүүрс экспортолсон нь 54.4 хувийн биелэлттэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Харин 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолжээ. Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биелсэн байна. Коронавируст халдварын цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт багасжээ.