Энэ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр /2021.12.08/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газраас тус сумын харьяат иргэн О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан юм.
Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж
17:35 цагт тус сумын Хучхан багийн “Эмгэн толгой” гэдэг газраас зүүн урд зүгт /хонхор газарт дээшээ харсан байдалтай байсан/ цогцсыг о.лж, тус сумын Цагдаагийн х.эсэгт шилжүүлэн өгсөн байна.
Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжинд байшин ш.атаж байна гэсэн дуудлагыг 03:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 03:48 цагт очиход иргэн Э-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн З-ын 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Тус гал түймэрт Ховд аймгийн харьяат иргэн О /45-50 орчим настай, эмэгтэй/ өртөж н.ас барсан байсныг тус дүүргийн Ц.агдаагийн 2 дугаар х.элтсийн м.өрдөгчид хүлээлгэн өгсөн.