• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Шуурхай мэдээ: Түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илэрлээ

Шуурхай мэдээ: Түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илэрлээ

Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон “Таван Толгой Түлш” компаниас өнөөдөр /2021.12.27/ нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалт үр дүнгийн талаар мэдээллийг хүргэлээ.  Тэрбээр Нийслэлийн 135 мянган ААН, өрхөд хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс хадгалж байсан дөрвөн зөрчил илэрсэн талаар онцоллоо.

You might also like

ГАДААД ХЭЛ сурахад тань ХЭРЭГТЭЙ 9 ЗӨВЛӨГӨӨ

Үр бүтээмжийг тань ЭРС НЭМЭГДҮҮЛЭХ зургаан төрлийн хөгжим

ЧАМД САЙН охиныг мэдэх арга ба түүний гаргадаг ОНЦГОЙ 12 ҮЙЛДЭЛ

Ингэхдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээг хориглосон засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, “Таван Толгой Түлш” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний борлуулалтын цэгүүд гэсэн газруудад хяналт, шалгалт хийлээ.

Хяналт, шалгалтын долоо хоногийн мэдээллээр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн хоёр үйлдэл илэрсэн.

Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарахыг завдсан нэг зөрчил илэрсэн. Үүнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Мөн түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан нэг зөрчлийг илрүүлж, хуулийн арга хэмжээ авсан байгаа.

“Таван Толгой Түлш” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт хийж байна. Баруун бүсийн үйлдвэрийн хоёр шугамаас дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр шахмал түлшний хөрслөг, чийглэг, дэгдэмхий, бат бөх, хүхэр зэрэг үзүүлэлтүүд нь монгол улсын стандартын шаардлагыг хангаж байна гэж гарсан. Үүнд 135 мянган аж ахуйн нэгж, өрх хамрагдсан.

Энэ хяналт, шалгалтаар дөрвөн зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байгаа.

Эдгээр дөрвөн зөрчил нь есөн шуудай, долоон шуудай, гурван тонн орчим гэх мэт түүхий нүүрс хадгалж байсан байна. Үүнд торгуулийн арга хэмжээ авсан байгаа” гэсэн юм.

Share302Tweet189

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In