Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн хувийн амьдралаараа олонд танигдсан хүмүүс бол дуучин Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нар.
Нэгэн цагт үе зайгүй явсан тэд өдгөө нэг нөхрийн урьд, хойд эхнэр гэгдэх болсон. 2016 онд Э.Чулуунчимэг өөрийн охин Аялгуугийн аав, анхны нөхөр Б.Болдыг өөрийн сайн найз Х.Мөнгөнцэцэгтэй амрагийн харилцаатай байсныг олонд зарлаж, хэн хэнд нь ар аар тавиулснаа дуулиан болгож, гэр бүлээ цуцлуулж байв.
Тухайн үед Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар үгүйсгэж байсан ч удалгүй дундаасаа анхны хүүгээ төрүүлснээр Э.Чулуунчимэгийн яриа үнэн болох нь ил болсон. Тэд 2017-2021 оны хооронд хэдийнээ гурван хүүхдийн эцэг эх болжээ.
Тэгвэл Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг нар эвлэрсэн бололтой. Тэд өчигдөр болсон Нийтийн дуучдын шинэ жил дээр хамтдаа дурсгалын зургаа татуулжээ.
Дуучин бүсгүйчүүдийн хувьд энэ гэрэл зураг 2016 оноос хойш хамтдаа харагдаж буй анхны гэрэл зураг гэхэд болно. Ямартаа ч, учир зүйгээ ололцсон учиртай экс найз дуучин бүсгүйчүүддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Эх сурвалж: www.tac.mn