Өнгөрөгч нэгдүгээр сарын 04-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт менежер хийдэг 55 настай Б-гийн а.мийг б.үрэлгэж, ц.огцсыг зо.оринд нуугаад зугтсан манаачийг СХД-т байрлах зочид буудлаас олсон тухай бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Б нь манаачтайгаа хамт архи, с.огтууруулах ундаа ууж байсан гэх бөгөөд архи нэмэх мөнгөнөөс болж хоорондоо маргасан аж. Улмаар талийгаачийн гуян тус газарт нэг удаа х.утгалж, а.мийг нь хөнөөжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн гуяны гол судас гэмтсэнээс их хэмжээний цус алдаж а.миа алдсан байж болзошгүй байна.
Б нь талийгаачийг хөнөөснийхөө дараа ц.огцсыг ашигладаггүй зоориндоо нуусан бөгөөд данснаас нь их хэмжээний мөнгө аваад зугтсан аж. Мөн өмнө нь малын хулгайн х.эрэгт холбогдож, я.л эдэлж байжээ.
Төв аймгийн ц.агдаагийн газарт х.эргийн мө.рдөн ш.алгах ажиллагаа үргэлжилж байна.