Шинэ жилийн баярын эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд х.охирол учруулах, амь насыг хөнөөх хэргүүд олноор бүртгэгдэж байна. Хоногт эрүүлжүүлэгдэж буй хүний тоо ч 200-аас буухгүй байна.
Өчигдөр өндөр настай эхийгээ согтуурсан үедээ зэрлэгээр зодсоор амь насыг нь х.охироосон х.эрэг гарсан байна. Тодруулбал, ХУД-т оршин суух 48 настай Ч нь төрсөн эх 83 настай Б-ээ з.одож, а.мь насыг нь хөнөөсөн байна.
x.эргийн газар бүхэлдээ ц.усанд б.удагдаж, т.алийгаачийг эрэмдэглэн х.эрцгийгээр хөнөөсөн байжээ. 48 настай Ч нь тухайн үед согтуу байсан аж.
С.огтуугаар хүний а.мь насыг хохироох х.эргүүд ихэвчлэн гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа учир архины хэрэглээндээ ухамсартай хандах, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна.