Хэрэгтэй, хэрэггүй хөшөө барьж улсын төсвийг дэмий үрж зарцуулж байгаагаа хожим хойно эвтэйхэн аргалсаар байгаад сурчихаж, манай улстөрчид. Андлалын хөшөөний хоёр том толгой хэл ам дагуулсаар хөшөө бариулсан хүмүүс нь монгол улсад аялал жуулчлалын бүс өндөр хөгжиж болно гэж ам бардам ярьсан.
Хэзээ аялал жуулчлалын том бүс болтлоо хөгжихийг бид тэвчээртэй хүлээгээд суух юм шиг. За энэ ч яахав. Эрх чөлөөний талбайд алтан хөшөө сүндэрлэх юм билээ. Иргэд бас л мэдээгүй өнгөрөх шахаж.
Хүүхдүүдийн шимтэн үздэг Пороро хүүхэлдэйн баатрын хөшөөг талбайд 12 тэрбум төгрөгөөр барьж, сүндэрлүүлнэ гэдэг нэг л сэтгэлд бууж өгөхгүй хэвээр. Энгийн хөшөө ч дүүрч. Алтан хөшөө босгодог нь ямар учиртайг хэн мэдэхэв.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж буй П.Байгаль Поророгийн алтан хөшөө сүндэрлүүлэхээ мэдэгдсэн гэнэ. Хэдий сонгуулийн сэвээ ч гэсэн арай ч алтан хөшөө барьтлаа сүржигнэмээргүй байна аа, нэр дэвшигчид ээ.