• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, May 20, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Нярай хүүхдээ санаатайгаар гудамжинд хаясан байжээ

Нярай хүүхдээ санаатайгаар гудамжинд хаясан байжээ

Дорнод аймагт нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан х.эрэг гарчээ. Тус аймгийн харьяат 28 настай эмэгтэй Б гэгч нь гурван сартай хүүгээ хүнсний дэлгүүрийн урд талд орхиж явсан байсныг дэлгүүрийн эзэд олж, ц.агдаагийн байгууллагад өгчээ. Улмаар ц.агдаагийнхан хүүхдийн эцэг эхийг шуурхай эрэн сурвалжилж, олсон байна.

Шалгалтын явцад хүүхдийн ээж хүүхдээ санаатайгаар хаясан болох нь тогтоогджээ. Хэргийг Дорнод аймаг дахь ц.агдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хүүхдээ хаяхыг завдсан эмэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.

You might also like

Өмгөөлөгч Г.Батбаяр МУИС-тай заргалдаж байна

Н.Түвшинбаяр ял авсан ч амжилт нь хүчинтэй учир сар бүр 7.5 саяыг авна

Улсын арслан Ц.Содномдорж Сингапур улсад х.эрэгт холбогджээ

Монгол Улсын хүн бүр Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах, үүргийг хүлээсэн байдаг. Эцэг, эх төрсөн хүүхдээ хогийн саванд хаяна гэдэг бол ёс суртахууны хувьд байж боломгүй асуудал. Үүнийг х.уулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг гэж бий. Мөн Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд “Хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүрэг” гэж тодорхой заалт бий.

26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт эцэг, эх дараахь үүргийг хүлээдэг. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийн нэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, хоёрдугаар хэсгийн хоёрт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” , хоёрдугаар хэсгийн гуравт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, хоёрдугаар хэсгийн гуравт, “Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж байна.

6 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт, “Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэйгээ хэрцгий харилцах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх нь иргэн хүн бүрийн үүрэг бөгөөд цаашлаад эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Share242Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In