Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дөнгөж сая “Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч,
сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргалаа. Түүнчлэн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори,
тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нарт 30 хувийн нэмэгдэл олгох тогтоол гаргалаа. Эх сурвалж: www.factnews.mn/p6h
Гаднаас ирсэн 12 хүнээс омикрон хувилбар илрээд байсан бол дотоодод нэмж таван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдол 17 болов.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхий дахины анхаарал татсан омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 145 улсад бүртгэгдсэн. Манай улсын хувьд гаднаас ирсэн иргэдийн сорьцод 12 тохиолдол бүртгэгдсэн болохыг өнгөрсөн Баасан гаригт мэдээлсэн.
Монгол Улс геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд гадаадаас ирсэн иргэд болон дотоодод бүртгэгдсэн сорьцуудад геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийсэн. ПСР шинжилгээний сорьцуудад геномын дараалал тодорхойлох шинжилгээг хийхэд таван хүний шинжилгээнээс S генийн алдагдал илэрсэн дүн илэрсэн. Өөрөөр хэлбэл, дотоодод омикроны таван тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэв.