• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Р.Анхням: Манай улсад баярын ЗАВХРАЛ дэндүү их

Р.Анхням: Манай улсад баярын ЗАВХРАЛ дэндүү их

Жүжигчин Р.Анхням кино урлагийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиглэн үлдээж буй цөөн жүжигчдийн нэг гэхэд хилсдэхгүй. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан тэрбээр өчигдөрхөн болж өнгөрсөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухайд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нь чамгүй шүүмжлэлд өртжээ. Харин тэрбээр өнөөдөр тус бичвэрийнхээ тухайт тайлбар хийсэн байх бөгөөд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад өчигдөр нэг бодлоо хуваалцсан билээ.

Эгдүүцсэн хүмүүс /голдуу эрэгтэй талдаа/ их байна аа. Өөрийнхөө амьдралыг битгий бич л гэнэ. Аав болгон адилхан биш л гэнэ. Нөхөр нь итгэдэггүй болохоор ингэж бичиж байна гэж ойлгосон л гэнэ ээ… Энэ өдөр манай сайхан эрчүүд хоолоо хийнэ үү хувцаа угаана уу тухай бичсэн асуудал биш л дээ. Ихэнх аавууд өдөр болгон ийм ажлаа хуваалцаад хийдэг байх.

You might also like

Хардалтын улмаас нөхрөө з.одож амь насыг нь х.охироожээ

Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, тэрээр амиа егүүтгэжээ

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж хоёр цаг цахилгаан тасалжээ

Би бичихдээ ингэж бодсон юмаа. Хэрвээ танай гэр бүл охинтой бол охин чинь аав хүн гэртээ хоол хийж гэр цэвэрлэх нь хамгийн том баяр юм байна, цэцэг, торт, вино хамгийн сайхан бэлэг юм байна.Энэнд эмэгтэй хүн хачин их баярлах ёстой юм байна гэсэн бодол тархи сэтгэлд нь битгий сууж өсөөсэй гэж хүссэн юмаа. Хүү тань эмэгтэй хүнийг жилд нэг л удаа баярлуулах ёстой юм байна гэсэн бодолтой битгий болоосой гэж хүсээд бичсэн юм аа. Бид ямар байна.

Хүүхдүүд яг дуурайж өснө. Биднийг харцаараа хуулж сэтгэлдээ шингээж өснө. Яг ижил сургууль төгсөөд яг ижил мэргэжил эзэмшээд яг ижил ажил хийж байгаа бол яг ижил үнэлэгддэг ижил нэр хүндтэй байдаг нийгмийг бид л өөрсдийн хандлагаар бий болгоно.

Эрэгтэй хүн үйлдээд эмэгтэй хүн бурууг нь үүрдэг нийгэмд Монгол охид битгий өсөөсэй, амжилттай яваадаа байнга буруутгагдсан хүн битгий байгаасай, өссөн төрсөн өмсөж зүүсэн бүхнээрээ бусдад битгий чичлүүлээсэй, эмэгтэй болж төрсөн нь бүх амьдралынх нь туршид дарамт битгий болоосой гэж бодоод санаа бодлоо бичсэн билээ. Хүний үйлдэл хандлага жижигдэхгүй хүүхдүүдийн ирээдүйн амьдралд нөлөөлдөг гэж би боддог. Бид гэртээ хэний оюун санааг яаж хүмүүжүүлнэ нийгэм тийм л байна. Манай гэр бүлийн хувьд бид ямар ч баярыг дөвийлгөж тэмдэглэдэггүй. Нэгнээ баярлуулмаар бол заавал баяр хүлээдэггүй.

Гэр бүлийн бүх хүмүүсийн хүсэл бодлыг дэмжиж амьдардаг. Манай улсад баярын /завхрал/ дэндүү их гэдэгтэй бид хоёр санал нэгддэг болохоор хүүхдүүдээ бас баяр алгасалгүй тэмдэглэдэг Монгол болоосой гэж хүсдэггүй ээ. Эмэгтэйчүүдийн баяр биш эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ” хэмээсэн байна.

Түүнтэй санал нийлж буй хүмүүс ч олон байх бөгөөд нийгэмд зөв хандлага бий болгохыг уриалж эхэлсэн байна. 

Share250Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In